four.

1.4K 178 67
                                    

Жонгүг гараас минь атгасаар үдэшлэг болж буй танхимын үүд рүү явах бөгөөд би энэ зүйлд нэг л итгэлгүй байгаа учир сул гараараа түүнээс мултрах гэж хичээнэ.

"Жонгүг аа, би ормооргүй байна."

Түүний атгалт намайг гэмтээхгүй гэх шиг зөөлөн байх авч гараа ер салгасангүй.

"Яагаад ормооргүй байна гэж? Чи дотогш орвол юутай нүүр тулахаа мэдэж байгаа бололтой, тийм үү?"

Жонгүгийн хэлж байгаа зүйл үнэндээ худал биш байсан учир надад хэлэх үг олдоогүй юм.

Би зүгээр л ядарч, бас хүсэхгүй байгаа нүдээр түүний царай өөд ширтэж байсанд Жонгүг танхимын хаалганы гадна талд зогсон уртаас урт санаа алдлаа.

"Үнэнтэй нүүр тулах амаргүй байгаа биз?"

Тэр гарыг минь тавин хэлэхдээ сонголтыг надад үлдээх мэт болов.

Энэ хаалгыг нээж, харах ёсгүй зүйлээ харчхаад үхэл шиг өдрүүдийг барсны эцэст бүхнийг сайтар ухаараасай гэж урд минь зогсоо залуу бодож байгаа байх.

"Амаргүй... Үнэхээр амаргүй. Там шиг л санагдах байх. Гэхдээ би түүнд хайртай шүү дээ. Нүдээрээ харахаас нааш би Жиминд эд эс бүхнээрээ дэнчин тавьж итгэнэ."

"Тэгвэл өмнө чинь байхад яагаад огт хөдлөхгүй зогсоод байгаа юм? Хаалгыг нээ. Нээгээд бодит байдлыг хар, Ёни."

Би түүний үгэнд хүчгүйхэн инээмсэглэсээр доош харлаа.

Хөл хөдлөхгүй үе гэж байдаг юм байна.

"Яагаад гэвэл... би түүнд итгэдэг гэж хэлсэн шүү дээ. Бас маш их хайртай. Хэрэв үнэхээр л би худал хуурмаг дотор амьдарч байгаа юм бол түүнд итгэдэг байхын тулд үнэн зүйлсийг харахгүй байх хэрэгтэй биз дээ? Өөрийн зохиосон үлгэртээ сохорын дүрийг бүтээнэ. Хайртай байтал тэгэхгүй гэж үү?"

Нүдэнд минь нулимс хуралдсан ч би түргэхэн шиг нухаж арччихаад түүний өөдөөс харан инээмсэглэхэд Жонгүг над руу хөмсгөө үрчийлгэн харсаар чимээгүй зогсоно.

Чи ч бас миний дотор ямар байгааг ойлгож байгаа байх.

Надад хайртай гэсэн биз дээ?

"Яагаад тэр новшид ийм боломж өгч байгаа юм, Хэён? Чи түүнээс болж ямар их уйлдаг билээ дээ. Хангалттай биш гэж үү?"

𝐓𝐇𝐀𝐓 𝐗𝐗.Where stories live. Discover now