thirteen.

1.2K 152 30
                                    

Хүнд сэтгэлээ уудлах хэн нэгэн хэрэгтэй гэж үнэн юм билээ.

Жонгүгийн надад юу гэж хэлснийг, ямар үйлдэл хийснийг ярьж өгч болохоор тийм нэгэн хүн.

Яг л Жонгүг өмнө нь надад ямар тухтай найз байдаг байсан шиг.

"Хусог аа, энэ ямар байна?"

Би орой болох сургуулийн цэнгүүнд бэлдэхээр Хусогийг дагуулан дэлгүүрээр явна.

Жонгүгийг дуудаж болох байсан л даа, гэхдээ би түүнд хөөрхөн болсон төрхөө гэнэтхэн харуулахыг хүсч байна.

"Хэён, наадах чинь хөөрхөн байна л даа. Гэхдээ богинохон юм шиг санагдахгүй байна уу?"

Хусог өмссөн даашинзыг минь харсаар ийн хэлэхэд би толины өмнө очоод эргэж тойрч үзэв.

"Нээрэн тийм ч юм уу... Гэхдээ Жонгүг ийм зүйлд дуртай байх аа."

"Жонгүг чамайг богино зүйл өмсвөл баярлана гэж үү?"

"Мм. Тэр хэлэхдээ намайг юунаас ч санаа зоволтгүй хувцасла гэсэн."

Хусог над руу ширтсэний эцэст толгойгоо хөнгөхөн дохисонд би шууд л даашинзаа өмссөн чигтээ тооцоог нь хийлээ.

Бид Хусогийн машинаар цэнгүүн болох газарт очин, танхимд явж орох үеэр нийт хүмүүсийн бараг тал нь л ирсэн байгааг олж харав.

"Гүг ирсэн юм болов уу?"

Намайг ийн шивнээд урагш алхаж эхлэхэд Хусог гэнэтхэн л гараас минь татан намайг огцом эргүүлж орхих нь тэр.

Би том нүдлэсээр түүн лүү харан гайхна.

"Яа, зүгээр үү?"

"Хэён..."

Тэр юм хэлэлгүйгээр зүгээр л нүд рүү минь бүлтэлзэн зогсож байх үеэр ард минь хэн нэгэн ирэх шиг болж, бүсэлхийгээр минь гараа ороох аж.

"Ирчихсэн үү? Хонгор минь."

Тэр даашинзны минь ил гарсан мөрөн дээр зөөлөн үнсэлт буулгасаар намайг өөр лүүгээ татахад би түүнийг олсондоо баярлах ажээ.

"Жонгүг аа."

"Энэ залуу чиний найз болсон гэлүү? Одоо миний бүсгүй дэргэд минь ирсэн чи болохоор явсан ч болно шүү, найзаа."

Би Жонгүгийг уурлах гэж байгаа гэж таамагласандаа шуудхан л түүний гараас татан арагш чирж гарав.

𝐓𝐇𝐀𝐓 𝐗𝐗.Where stories live. Discover now