five.

1.4K 165 43
                                    

Пак Жиминий шивээс гэнэ ээ?

"Жонгүг аа, чи өмнө нь ингэж байгаагүй шүү дээ."

Би түүн рүү санаа зовсон харцаар харах бол Жонгүг шивээсээрээ гараа гүйлгэн доош харна.

"Энэ шивээсэнд дургүй байгаа гэж ойлгож болох уу?"

"Би... тэр..."

Надад түүнийг нэгэнт хийлгэчихсэн зүйлдээ харамсаасай гэсэн хүсэл байсангүй.

Тиймээс би зүгээр л үүнийг нь хүлээж авахаар шийдсэн юм.

"Үнэндээ чамд шивээс үзэсгэлэнтэй харагддаг юм байна."

Сулхан хоолойгоор хэлсэн үгэнд маань Жонгүг нааш харан хэсэг ширтсэнээ удалгүй даруухан инээмсэглэл тодруулчхаад хаалгаа онгойлгон буулаа.

Би түүнийг дагуулан ширтэж байсанд тэрээр миний тал руу тойрч ирэн хаалгыг минь онгойлгож өгчхөөд гараас минь атган буулгана.

"Бид хаана ирчихсэн юм бэ?"

Түүний араас дагаж алхахдаа ийн хэлэх бол Жонгүг чимээгүйхэн л явсаар эцэст нь намайг мөрөөдөл шиг газарт аваачсан юм.

Өнгө өнгийн пянзаар дүүрсэн хана, талбайг бүчин гайхалтайгаар эгшиглэх аяз.

"Хөөх..."

Би ийм газарт орж ирж байсан удаагүй.

"Чи миний сэтгэлийг сонсмоор байна уу?"

Жонгүг ийн хэлчхээд гараас минь татан хаа нэг тийшээ алхаж эхэлсэнд би түүний юу хийх гэж байгааг тааж ядна.

Бид өрөөстэй байх олон пянз тоглуулагчийн нэгнийх нь өмнө зогсох бөгөөд Жонгүг түүнд чихэвч залгасаар ямар нэг пянз авч ирэн тоглуулж эхлэв.

Тэр чихэвчийг надад зүүлгэж өгөөд инээмсэглэхэд нь би сонсож байгаа намуухан аятайгаа зэрэгцүүлэн Жонгүгийн зүг ширтэж байлаа.

Би түүний энэ өөгүй, гайхалтай төрхийг хөгжмийн хамтаар ширтэхдээ кинон дээр гардаг хэн нэгэн сайхан залууд дурлаж буй охины үзэгдэл шигээр л өөрийгөө мэдрэх аж.

Жонгүг миний зүг тийм гэхийн аргагүй харцаар харж байгаад ямар нэг зүйл хэлэх шиг болон амаа хөдөлгөхөд би юу ч сонсоогүй тул чихэвчээ аван түүнээс асуулт эрэв.

"Сая юу гэсэн бэ?"

"Юу ч гээгүй шүү дээ."

𝐓𝐇𝐀𝐓 𝐗𝐗.Where stories live. Discover now