twelve.

1.3K 164 26
                                    

Би өөрсдийн хайраа ийм хурдан цэцэглэнэ гэж огтхон ч төсөөлөөгүй юм.

Гэхдээ бид найзууд байсан болохоор ч тэр үү, бидэнд бие биесээ таних хугацаа бус нэгнээ хайрлах цаг байхад л хангалттай аж.

"Жонгүгийг битгий хэл гэхэд би чамайг л ойлгохгүй байна, Хэён. Тэр чинь ямар айхтар охидын эрлэг болох талаар чи өөрийн амаар хэлээ биз дээ?"

Бас бидний харилцааг хөндлөнгийн хүмүүс ойлгохгүй байсан ч хамаагүй.

"Үгүй ээ, Ажон. Энэ чиний бодож байгаа шиг биш."

Би түүнд тайлбарлахыг хичээн сулхан дуугаар ярьж, санаа алдав.

"Учир нь юу вэ гэвэл, Жонгүг хэзээний л надад бусадтай ханддаг шигээ зан гаргадаггүй байсан. Түүний эрлэг гэдгийг нь хүлээн зөвшөөрч байгаа ч одоо Жонгүг надад үнэхээр хайртай."

Ажон ярианд минь хөмсгөө зангидсан хэвээр шүүгээнээсээ дэвтэр номоо аван санаа зовнисон өнгө аястай надад хэлэх нь тэр.

"Хэрэв тийм бол сайн л байна. Жимин дээр гаргасан алдаагаа дахиж гаргах вий гэж айсандаа л хэлсэн юм."

"Баярлалаа, гэхдээ би зүгээр дээ. Жонгүг Жиминээс тэс өөр хүн. Тэр ядаж л намайг яаж халамжлахаа мэддэг."

Ажон инээмсэглэхийг хичээсээр мөрөн дээр минь хөнгөхөн цохиод санаа алдахад нь би түүнийг үерхэлд минь тийм ч дуртай биш байгааг ойлгосон юм.

Тийм дээ, Жонгүгийн талаар анх буруу зүйл хэлсэн нь би юм хойно.

"Хэён, чамайг ойлгоно гэж найдаж байна. Юра бид хоёр одооноос чиний хайр дурлалын асуудалд оролцохгүй ээ. Тийм болохоор чи өөрт таалагдаж байгаагаа л хийхэд болно."

Түүнийг ийн хэлчхээд хичээлийнхээ танхим руу түрүүлэн явж орхисонд би байрандаа зогссон хэвээр үлдлээ.

Ер нь бол би түүний хэлэх гээд байгаа санааг ойлгочихлоо. Би Жонгүгтай үерхэхээ өөрөө сонгосон болохоор тэд миний хайрын талаар сонсох шаардлагагүй гэсэн утгатай байх.

Намайг шүүгээнээсээ дэвтэр номоо авчхаад лекцийн танхимдаа орж ирэх үед нэлээд олон оюутнууд суудлаа эзэлсэн байх нь тэр.

Хоосон ширээ олж суусаар хичээлийнхээ дэвтрийн ард гартаа орсон бүхнээ сараачиж суухад гэнэтхэн л хэн нэгэн хажууд минь суух шиг болж, толгойгоо мөрөн дээр минь тавих нь тэр.

𝐓𝐇𝐀𝐓 𝐗𝐗.Where stories live. Discover now