[1]

1.3K 122 5
                                    

Бүх зүйл дууссан тэр өдрийг би одоо ч санадаг. Хамгаас нандин нэгнээ алдсан хэдий ч дусал нулимс ч унаагүй тэр мөчийг...

Би арван найман насандаа тэр залуутай учирлаа. Бидны яриа маш ихээр нийлдэг байсан. Яриад л яриад л... зогсоно гэж үгүй хамт байхад цаг хугацаа харваж буй од шиг л хурдан өнгөрнө гээч.

Тэр миний анхны хайр байгаагүй ээ. Магадгүй би ч тэрнийх биш байх гэвч энэ хэнд хамаатай гэж. Анхных биш байлаа ч сүүлчийнх гэдэгт нь л итгэлтэй байсан. Гэлээ ч тэр миний анхны үерхэл байсан. Би түүнд бүхэлдээ уусчихсан байсан бөгөөд намайг хорин гурав хүрдэг жил тэр надад гэрлэх санал тавьлаа.

Тэр мөч яг л зүүд шиг хамгаас жаргалтай бодит мэдрэмж. Бид хайрандаа живж байсан.

Нэгэн орой ажил дээрээ илүү цагаар ажиллаж байтал хайртаас минь дуудлага ирлээ. Тэр намайг ирж авах ёстой байсан юм. Би ч яаран утсаа авч дуудлагад хариулав.

Харин өөдөөс нэгэн залуу бүсгүй дуугархад тэрүүхэн мөчид хардах сэдэл төрсөн. Гэвч тэр бүсгүй нууц амраг нь байсан бол хичнээн сайхан. "хадагтай би гэмтлийн эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн тасгаас ярьж байна. та энэ залуутай ямар холбоотой вэ?" -"аа. Би түүний сүйт бүсгүй. Ямар нэгэн зүйл болоо юу?" -"муу мэдээ дуулгаж буйд уучлаарай тэр маш том осолд орсон. Бидэнд хагалгаа хийх зөвшөөрөл өгөөч? Энэ тун яаралтай юм л даа." -"айн? Юун осол? Энэ тийм байх боломжгүй шүү дээ" яг л энэ мөчид зүрх минь зогсох шиг болж билээ. -"тулгамдаж байгааг чинь ойлгож байна аа хадагтай. Гэвч энэ тун яаралтай та зөвшөөрч байна уу?" би зүгээр л "тиймээ" гэж хэлээд хамгийн хурданаараа эмнэлийн зүг ухас хийлээ.

Түүнийг сахиад хэдийн гурав хоносон ч тэр ухаангүй хэвээр л... хаяа нэг хуруугаа хөдөлгөх нь түүнийг амьд гэдгийг илтгэж бага зэргийн тайвшрал олгоно.

Энэ бүх хугацаанд ганц л бодол толгойд эргэлдэн байсан нь "амьсгалж л байвал болно. Ердөө тэр л хангалттай" гэж өдөр болгон эмчээс бурхнаас мөн түүнээс гуйдаг байлаа.

Сар гаран хугацааны дараа тэр нүдээ нээгээд надад хандан хоёрхон өгүүлбэр хэлээд нүдээ аньсан юм.

Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч миний нүднээс дусал нулимс ч гараагүй юм. Оршуулах ёслолд ч оролцоогүй. Би хүсээгүй юм. Зүгээр л бүхнийг хүсээгүй... инээмсэглэл минь ор мөргүй замхарч түүнтэй холбоотой бүхнээс өөрийгөө тусгаарлаж цаашид амьдрахаар хичээж байлаа...

Ингэж явсаар нэг л мэдхэд хорин долоон насны босгыг алхаж байв. Ажил гэр гэсэн тогтсон маршрут.

Ойр дэргэдэх хүмүүс намайг төмөр хадагтай гэцгээн шоололдоно. Надад түүнийг нь тоох хүсэл байсангүй нулимс минь хатаад үгүй болчихсон мэт хэзээ ч гараагүй инээмсэглэл ч мөн адил...

Энгийн л нэгэн орой ажлаасаа гарахаар зэхэж байтал түүний минь охин дүү надтай уулзахаар ирсэн байлаа.

Харин би түүнийг танихгүй мэт хажуугаар нь зөрөх гэтэл нэрээр минь дуудаж зогсоогоод "Ах минь танийг ингэж амьдрахыг харахыг хүсээгүй гэдэгт итгэлтэй байна." гэж хэлээд гарт минь нэгэн дугтуй атгуулчхаад явчхав. Би ч юм бодолгүй дугтуйг нээхэд "БАЛ САРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ" гэх түүний минь гар бичмэл байлаа.

Хаа нэгтээ бул чулуугаар даруулсан байсан нулимс минь үерлэж тэр бул чулууг түлхэж орхивуу гэлтэйгээр урсаж эхэллээ.

Цээжин тус газар минь хүчтэй өвдөж сөхөрч унан цурхирав. Аадар бороо зулай ташиж өвтгөхөд уйлах шалтаг хайсан мэт улам ихээр уйлна. "би ердөө л түүнээс амьсгалж байхыг л гуйсан шүү дээ өөр юу ч биш." Түүнд маш ихээр гомдож харууссан би зогсолтгүй цурхирч байсан сан...
----------------
Welcome to Bea's world.
Хэрэв бичвэр минь таалагдвал vote хийж урам хайрлаарай.

Өнгөрсөнд тоссон учралWhere stories live. Discover now