[17]

313 62 14
                                    

Замд гараад долоо хоног өнгөрлөө. Тогочур үлдсэн цэргүүдээ аваад ирнэ гэсэн тул үлдсэн. Яг л өмнөх шиг ээ цаг гарах бүрийд давхисаар нэгэн уулын энгэрт ирж цайлах зуураа эгч хувцсаа сольж арай нэг язгууртан ахайтны дүрдээ оров.

"Танд хуяг дуулгаас илүү энэ төрх тань илүү сайхан харагдах юм."

Дээлийнхээ хормойг гөвөнгөө над уруу харан зөөлхөн инээмсэглээд "Чамд ч бас." хэмээн ачаагаа янзлахаар эргэлээ.

Би одоо ч гайхсан хэвээр. Энэ эмэгтэйн эрч хүч хаана хэзээ дуусдаг бол? Яаж ийм зөөлөн, яаж ийм хүчирхэг байдаг байна? Магадгүй цусанд нь байгаа юм болов уу даа.

Бид буудалласан газраасаа гучин минут хэртэй явсан хойно их отгийн бараа харагдав. Эгч хэсэг харж зогссоноо ойролцоох модон дунд Хожин бэхийн цэргийг үлдээгээд "Хариу өгтөл хаашаа ч бүү хөдөл!" хэмээн өөрийн отог руу яаравчлав.

Үүдээр оров уу үгүй юу мэндийн зөрүү ч үгүй дөрвөн хуяг дагалдана. Урд минь нуруугаа харуулан явах эгчийн ямар царай гаргаж байгаа эсэх их л сонирхол татах юм.

"Ноёны бие?"

"Удаан тэсэхгүй нь хэмээн их оточ хэл хүргүүлсэн."

"Зочдод өргөө бэлд. Би шууд их өргөөнд очино." түүнээс хэзээ ч сонсож байгаагүй эзэрхэг хоолой. Үгүй ээ биднийг бүслэлтэд ороход мэдэрсэн юм байна.

Хэдий ийм эзэрхэг байсан ч над уруу харахдаа инээмсэглэн "Очоод амарч байгаарай." хэмээн морио шогшуулсаар яваад өглөө.

Баргужин бид хоёр замчлахаар үлдсэн хуягийг даган явсаар томоо өргөөнд ирлээ. Үүдээр нь орвол ханаар нь ангийн арьс өлгөж үүдэвч хэсгийн ханын толгойд нум саадаг өлгөсөн байх ба ор ширээ авдар суудал гээд бүгд хэтэрхий гэмээр хээнцэр байх нь тэр.

Үргэлж ийм байдаг юм уу? Эсвэл биднийг ирнэ гэж тусгайлан бэлдсэн нь энэ юм болов уу? Юутай ч надад зориулсан гэдэг нь тодорхой. Би шуудхан орон дээр нь гарч хэвтээд Баргужинг ирэхийг даллана. Энэ ор намайг яг л соронз мэт татаж нэг л мэдэхэд гүн нойронд автчихаж.

Ходоод минь өлсөж туйлдан зангирч өвдөх үед шинэхэн чанасан махны үнэрээр гэдсээ даран нүдээ нухлан сэрвэл Баргужин тавган дээр мах огтлон тавьж байлаа.

"Ёо яг өлсөж үхэх нь ээ."

"Та одоо л өлссөн гэдгээ мэдэв үү?" тостой гараа арчин босч надад нүүр гар угаах ус авчирч өгөөд үсийг минь илбэн арзгар хэсгийг нь дараад эрчилж сүлжсэн сураар боож "Мах хөргөөд идэхэд бэлдчихсэн. Та гараа угаачхаад идээрэй." гэлээ.

Өнгөрсөнд тоссон учралWhere stories live. Discover now