[6]

401 81 13
                                    

Дуустал нь уншвал "шипризтэй" бүлэг🔥

Найр наадам үргэлжилсээр. Гадаа хэдий халуун байгаа боловч үүнийг тоож байгаа амьтан алга. Энд тэндгүй том асар майхан барьсан байх боловч хүний хөл тасраа нь үгүй юм. 

Баргужин намайг дагуулан энд тэнд очиж яг л жаахан хүүхэд шиг баярлана.
Би анх удаа л сур харваа харсан болоод ч тэр үү үнэхээр сонирхолтой санагдаж байлаа.

Гэнэтхэн хээнцэр цагаан торгоор биеэ гоёж тогосны өд зоосон өндөр бортогоосоо шүр сувд унжуулсан язгууртан бололтой охин ирээд "Эгчийн амрыг эрсү." хэмээн ёслолоо.

Нуулгүй хэлэхэд өмссөн хувцас нь хэтэрхий гангадаад хачин харагдаж байна. Би золтой л шоолоод инээчихсэнгүй.

Бас нэг асуудал нь би түүнийг танихгүй байгаад юм. Аль хэдийн өвдөг сөхөрсөн Баргужинг нударч тусламж эрвэл "Долдугаар гүнжийн амрыг эрье." гэж намуухан мэндэллээ.

Аан тэгэхээр дүү маань байх нь. "Амархан сайн байна аа" гэж аль болох тайван намбалаг дуугаар хариуллаа.
Цагаан сараар л ингэж мэндэлдэггүй байсан юм байх даа. Сонин санагдаад байх юм. 

Арай л хачин хариулчихсан юм болов уу.

Хачин зүйл харсан хүн шиг надруу сонжин харснаа "Эгч таны лагшин тунгалаг уу?" гэв.

"Сайн байгаа шдээ. Тэ Баргужаан. " нээх их юм бодолгүй хариу хэлтэл дэмжлэг ч ирсэнгүй. Бүгд л над уруу хачин хараад байх шиг.
Гэнэт энгийн яриагаар ярьснаа санан "Тунгалаг байгаа. Тийн" гээд толгой дохивол бүгд бүр л хачин хараад байлаа.

Юу хэлж яах учраа олохгүй манарч зогстол "Дүү чамайг ёс зүйд суралцлаа гэж сураг дуулдаад удаагүй атал хэдий нь намба суучихжээ." гэсэн бүдүүн баргил, хаа хамаагүй хоолойтой, том биетэй нэгэн эр хаанаас ч юм гарж ирсээр ийн хэлэв.

Ёо энэ бас хэн юм бэ? Би бараг орилмоор санагдаж байна гээч.
Аз болж "Цагаадай эзний амрыг эрье!" гэж Баргужин мэндчиллээ.

Ойр хавьд байсан бүхий л хүмүүс нэг өвдөг дээрээ сөгдөж ийн мэндчилэхэд цочсондоо ангайн байтал тэрээр баруун гараа өргөж бүгдийг босохыг дохив.

Сая ухаан орсон мэт "Ахын амрыг эрье!" гэж өвдөг дээрээ хагас суун ёслолоо.

Намайг өчнөөн хоног зүгээр суусан гэж бодоо юу? Би хүмүүстэй хэрхэн мэндчилэх тухай, Ах эгч дүү нарынхаа нэрсийг ч бас цээжилсэн шүү. Царайг нь л мэдэхгүй болохоос.

Өнгөрсөнд тоссон учралWhere stories live. Discover now