[3]

461 79 5
                                    

Үүнээс хойш гарах дүр, цаг хугацаа, үйл явдал бүгд миний оюун бодлоос ургасан төсөөлөл болно.

------------------

-"гүнжтээн дахиад домч болгоох уу?" гэж хорь орчим насны бор охин их л санаа нь зовсон байртай асууна. –"Хөөе охион энэ ямар нэгэн шоу юм уу?" надад энэнээс өөр хариулт алга. -"Ш-шоү? Та чинь юугаа яриад байна аа?" түүний нүд яг галзуу хүн харж байгаа юм шиг л эргэлдэж байна гээч. –"Заза болъё доо. Энэ хэдэн он бэ?"

-"Их эзэн хааны хаанчлалын 22 дахь жил Чингисийн 6-р он" хүүеээ байз даа... –"Чи сая Чингис гэсэн үү? "

Толгойдох бүхий л бодол хаашаа ч юм замхаран байхуйд гаднаас их олон хүний хөлийн чимээ сонсогдож бидний байгаа гэрийг бүчээд авах шиг сонсогдов.

Орны минь дэргэд өвдөглөн суусан бор охин хурдхан босч хаяа хавьцаа очоод сөгдөөд суучихав.

Төд удалгүй хаалга сөхөхөд өндөр бортого малгайгаа тонгойлгосоор дөч эргэм насны эгэлгүй үзэсгэлэнт бүсгүй хэдэн шивэгчин бололтой эмэгтэйчүүдийн хамтаар орж ирэв.

Түүний надруу тэмүүлэх харц хэдхэн хоногийн өмнө сайхан ээжийн минь санаа нь зовсоор харсантай ижил байлаа.

-"Хонгор үр минь! Бие чинь эс дээрдэв үү? Юунд ижийдээ ирж золгосонгүй вэ?" гэсээр дэргэд ирж суун хацар нүүрийг минь илбэн аваад духыг минь үнэрлэлээ.

Юу болоод байгааг ойлгож чадахгүй хэвээр л... –"Уучлаарай эгчээ та хэн бил ээ?" гээд асууж орхиход гэр доторхи бүхий л хүмүүс айх гайхах зэрэгцэн харж байх юм.

Тэрээр гэнэтхэн намайг тэвэрч аваад –"Түмэлүн үр минь шоглоом гэдэг тоотой нь дээр шүү. Эхийгээ танихгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ?" сандрангуй хоолойгоор ийн хэлээд аргадах аятай нурууг минь илхэд нь би зөөлхнөөр өөрөөсөө холдуулаад
–"Эгчээ та хүн андуураад байх шиг байна аа намайг Намуун гэдэг. Миний ээжийг Байгалмаа гэдэг. Одоо жаран нас хүрч байгаа хүн." Гэж учирлан хэлхэд тэрээр санаа алдаад эргэж харан
–"Баргужаан гүнж морьноос унахдаа толгойгоо цохьчихоо юу? Домч юу гэж хэлсэн?" хэмээн захирангуй өнгөөр өнөөх охиноос асуухад –"Уг нь тийм ч хүчтэй ойчоогүй л дээ. Домч ч бас хэсэг амраад л хэвэндээ орно гэж уламжилсан.

Гэхдээ гүнжтэн сэрсэнээсээ хойш л хачин болчихоод байгаа." Доош ширтсээр ийн хэлэхэд нь ахин над руу харж дулаахан инээмсэглээд
–"Түмэлүн чамд минь юу болоод байгааг мунхаг ижий нь мэдэхгүй нь. Гэвч чи бол миний хэвлийд ургасан эрдэнэ. Харин би чамайг өөрөөсөө тасалж өндийлгөсөн эх чинь. Мөн чи бол их монгол улсын дөрөвдүгээр гүнж бөгөөтөл эх нь болсон би хатан Бөртэ бус уу." Хэмээсээр гарыг минь авч энхрийлэн хацартаа наан үнэрлэнэ.

Юу хэлэхээ мэдэхгүй манараад сууж байтал өөрийгөө хатан гэх энэ бүсгүй намайг амрахыг тушаачихаад гарч одлоо.

Өө заз аянганд ниргүүлээл арван гурав дугаар зуунд уу??? Байж боломгүй зүйл.

Шинжлэх ухааны үүднээс бол яагаад ч байж боломгүй зүйл. Бурхан минь гэж! Энд яг юу болоод байгааг мэдэх арга алга.

Зүүд юмуу гэхээр яах аргагүй ядарч туйлдсан эмзэгхэн, минийх биш энэ биеэр өвдөлт хүртэл мэдэрч байхад яаж зүүд байх билээ. Үл таних эдгээр хүмүүсийн хэл яриа үнэхээр дээр үеийнх би үнэхээр цаг хугацаагаар аялачихсан уу? Ахх энэ толгой яг задрах нь ээ.

Байз даа би ийм урт үстэй билэв үү? Ташаа давахаар урт үс? Наранд жоохон борлосон урт хуруу? Жижигхэн хөх??? WTF энэ миний бие биш байна шдээ...

-"Хөөе охион толь байгаа юу?" бараг хашхирах шахуу асуутал -та толь хэрэглэдэггүй шүү дээ гэх нь тэр.

Тэгвэл ус? –"хажууханд гол байгаа" тэгвэл тийшээ чинь явъя. Хажуудах уужаа шүүрч аван нөмрөөд өнөөх охиноор зам заалган гол дээр очин өөрийгөө тольдвол арван зургаа орчим насны жаахан охин угтлаа. Одоо бол би өөрийгөө галзуурсан гэдэгт л итгэлтэй боллоо.

--------------------------

Welcome to Bea's world...

Хэрэв бичвэр минь таалагдвал vote хийж урам хайрлаарай.

Өнгөрсөнд тоссон учралΌπου ζουν οι ιστορίες. Ανακάλυψε τώρα