[12]

301 59 13
                                    

...
Хэсэг зуур чимээгүйхэн гүн бодолд автан сууж байтал ах нар уухайлан инээд хөөр болсон улс ирлээ.

"За тэгээд юу гээд л шивнэлдээд сууна даа." гэсээр эмээл дээрээ хажуулдаж суусан Цагаадай ах асуувал "Охидын яриа гэж ойлго. Одоо хөдөлцгөөе!" хэмээн эгч хариулаад мориндоо мордлоо.

Бид буцаж ирээд Бөртэ үжинтэй золгон цайлж суух зуур "Охин нь буцах болжээ." гэж Цэцэйхэн эгч хэллээ.

Бөртэ үжин ууж байсан цайгаа доош тавиад "Чи минь ирээд ер удаагүй бус уу? Энэ эхийнх нь сэтгэл сая ээнэгшсэн атал чи ахиад явах гэж үү?" хэмээн цаанаа л нэг гунигтайхан өгүүлнэ.

Гэрт байх хүн бүр юу ч хэлсэнгүй. Цэцэйхэн эгч үжиний гараас зөөлхөн бариад "Ээжээ үнэнийг хэлэхэд урьд шөнө гэрээс захиа ирсэн. Охин нь эндээ үлдэхийг хүссэн ч намайг олон хүн ард хүлээж байгаа шүү дээ." гээд нүд уруу нь харлаа.

Надад захианы тухай юу ч хэлээгүй шүү дээ.
Өгэдэй ах хажуугаас нь "Юун захиа?" хэмээн нэг л нухацтай өнгөөр асуух бөгөөд "Арай чамайг хурдан ир гэж шахамдуулаагүй биз?" хөмсгөө атиралдуулан ахин лавлана.

Бүгд л нухацтай болсон байх ба эгчийн хариултыг хүлээцгээнэ. "Тэд намайг шахамдуулсан нь үнээн." урт амьсгаа аван яриагаа үргэлжлүүлэх гэтэл Цагаадай ах огцом ширээ тоншоод "Яаж зүрхэлж байнаа! Одоохон очоод самраад хаячихъя!" хэмээн өндийв.

Эгч нэг гараа доош нь дохиод "Тэд намайг дээрэлхэж зүрхэлнэ гэж үү? Би ярьж дуусаагүй байна шүү дээ." гараа ахин дохин ийн хэлтэл "Та ядаж яриаг нь дуустал сонсолдоо. " гэж Өгэдэй ах толгой сэгсэрлээ.

"Ноёнтны маань бие чилээрхсэн гэнэ. Тэнгэртээ одохоос нь өмнө амжиж ирэхийг дуулгасан байна. Тиймээс хурдхан буцалгүй бол болохгүй нь." гэхэд ах нар тайвширсан бололтой "Аан тэгээд хурдхан хэлчихгүй уур хүрэх дөхлөө." хэдхэн хормын өмнө л дайнд мордонгоо аядсан хүн ийн хэлээд дээлийнхээ хормойг засан сууна.

Сур элдэж суусан Тулуй ах сая нэг ам нээхдээ "Тэр чинь аль дээр үхчхээгүй билүү?" гэж хээв нэг асуувал "Цөг гэм! Эхнэр авсан хүн байж ийм ч юм яриад суух гэж!" хэмээн үжин зэмлэнгүй хэлээд эгчийн гарыг илэн "Хэрэв тийм бол буцахаас яахав. Ээж нь аяны юм бэлдүүлье дээ." гэх.

Саяхан л явахыг нь эсэргүүцэх шахуу байсан хүн яагаад ийм хурдан бууж өгч байгааг нь нэг л сайн ойлгосонгүй. Сэмээрхэн Тулуй ахаас "Ноёнтон гэж хэн юм?" сонирхон асуувал "Онгудын хан ноён Ойдуй. Цэцэйхэн эгчийн нөхөр." гэж дургүйцсэн янзтай хариулах ба илт дургүй нь мэдэгдээд байв.

Өнгөрсөнд тоссон учралWhere stories live. Discover now