[19]

261 38 3
                                    

Орж ирснээсээ хойш юуг ч юм эгчтэй ярилцаад намайг тоох шинж ч алга. Би дэмий л тулганы дэргэд суун түүнийг ажиглаж санасан сэтгэлээ дэвтээнэ.

Тэд ярилцаж дуусаад гарахаар зэхэж суутал гэнэтхэн хэнгэрэг дэлдэх дуулдав.

Юу болоод байгааг хэн ч үл мэдэх бөгөөд яагаад ч юм сандарч зүрхний цохилт хурдасна.

"Би гараад байдлыг тандъя. Хожин бэхи нэмэлт хүч явуулахаар түргэн ирж авах тул санаа амар сууж бай даа." гэсээр үүд уруу ухасхийлээ.

Явуулахыг хичнээн хүсэхгүй байсан ч өөр ямар арга байх билээ. "Биеэ бодоорой." ийм л үг шивнэх шахуу хэлтэл үүд сөхөн гарч байсан тэр дороо зогсож "Би удаж зүрхлэхгүй ээ" хэмээн нүд уруу минь харан хэлээд гарч одлоо.

Түүнийг гарсан хойно хэсэг үүд ширтэн зогвол эгч "Их сүртэй юм болохгүй ээ. Битгий санаа зов."

"Бослого гэсэн биз дээ. Энэ ноцтой зүйл биш гэж үү?" гэж гайхсанаа ч нуулгүй асууж орхилоо.

Тэр намайг бага зэрэг шоолонгуй харж "Чи мэдэхгүй гэж үү? Хаа газар иймэрхүү увайгүй хэргүүд гарч л байдаг бус уу?"

"Гэхдээ та.. Та л өөрөө сандраад байхаар чинь.." юу ч мэдэхгүй миний хувьд аймар зүйл шүү дээ. Эгчийг сандрахаар л том хэрэг гэж санасан байхад хүн ичээгээд. Гэхдээ бослого чинь аймар зүйл мөн баймаар л юм.

"Өлгийтэй балчраас нь өндийлгөсөн үрээ
Өр рүү чинь өрвөлзөж
Өрөөлийн үгээр үйл хийж
Өндийсөн газраа бузарлахыг харах юун сайхан байх билээ.
Төсөөлж ч зүрхлээгүй хэрэг."

Энэ үгийнх нь хариуд хэлэх үг олдсонгүй дугуй л тулганы дэргэдэх олбог дээрээ эргэн ирж суулаа.

Үйлийнхээ сүүлийн учгийг тасалсан тэрээр найдлага ийн дуусгавар болсон мэт хоёр хэсэг салгасан хантаазаа хоёр өөр даавуунд баадагнаад тавьчихлаа.

Хэнгэрэг дэлдэх чимээ сая нэг намжтал удсан ч үгүй хаанаас ч юм олон морьдын төвөргөөн сонсогдов.

Юу болоод байгааг үл мэдэх би асуулт эрсэн нүдээр эгч рүү харвал "Манай тал бололтой. Гадаах цэргүүд холхилдоод эхэллээ." хэмээн хариуллаа.

Гурван минут орчим гэрт нам гүм харин гадаах шуугиан улам бүр нэмэгдэж төмөр харшилдах нь хүртэл нэмэгдэж миний сандрах ч ихсэж байлаа.

Харин эгч хачин гэмээр тайван.

Үүдэвч сөхөгдөн настай байрын хоёр шивэгчин орж ирэн биднийг хамт явахыг тушаах аятай хэлвэл эгч тэдний зүг ширтсээр босч үүд рүү алхах замдаа намайг дохилоо.

Өнгөрсөнд тоссон учралWhere stories live. Discover now