[9]

338 56 3
                                    

Зуны сүүл сар дуусч байсан байх. Бид анх үеэл ахын минь хурим дээр танилцсан юм. Ядраад усан оргилуур ширтэн зогсоход араас ирээд сарны тухай яриа өдөж билээ. Яг энэ мөч тэрхүү түүхийг ахин давтах шиг.

"Садаа болсон бол өршөөгөөрэй. Мөхөс би ингээд буцъя даа" гэсээр эргэх гэхэд нь "Та дэлхийг бөөрөнхий хэлбэртэй гэдгийг мэдэх үү?" гэж зогсоолоо.

Тэрээр эргэж харснаа гайхсан нүд гаргаж үнэхээр мэдмээр байгаагаа нууж чадсангүй. Хүн хэдий бүх дурсамжаа мартсан ч сонирхол нь өөрчлөгдөнө гэж байдаггүй бололтой юм.

Би арагшаа зүлгэн дээр сууж хажуудаа суухыг дохин гараараа товшив.

Болгоомжтой алхсаар бараг гурван алхмын цаана очиж сууснаа "Тэгээд яагаад?" гэлээ.

Инээд ч хүрэх шиг миний мэдэх тэр хүн ийм ичимхий байгаагүй л дээ.

"Тэгэхээр байна аа. Сар байтугай бидний амьдардаг дэлхий хүртэл дугуй хэлбэртэй байдаг юм. Нарыг тойрсон 8 гараг байдаг. Нийлүүлээд нарний аймаг болдог тэдний нэг нь бидний амьдардаг дэлхий."

Нэг л үл итгэсэн харцаар надруу харах тэрээр "Та яагаад тэгж бодоов? Харваас бид тал газар амьдардаг биш үү?"

"Тал газар амьдардаг гээд дэлхий хавтгай гэсэн үг биш ээ. Тэгэхээр байна аа..."

....

Бид их удаан ертөнцийн үүслийн тухай ярилцсан. Ярилцсан ч гэж мэтгэлцсэн ч гэх юм уу? Бөөрөнхий гэдгийг нь мэдэх ч гэсэн яаж батлахаа мэдэхгүй байсан юм. Яг л анх уулзсан өдөр шиг ээ. Түүний эхлүүлсэн энэ яриа одоо ч биднийг холбосон хэвээр.

Одод мичдийн доорх бидний сонирхолтой яриаг өндөрлүүлсээр Баргужин "Гүнжтээн та хаана байна аа?" гэсээр сандарсан байртай хашхирч байлаа.

Намайг босохыг урьж гараа өгөхөд нь "Би таны нэрийг одоо болтол мэдэхгүй юм байна?" гэсээр гарыг нь атган босвол "Би бээр Баягууд овгийн Тогочур бөлгээ. Их хүмүүний мэлмийг хуваалцах аз тохиосонд туйлын их баярламуй"

Бурхан минь гэж түүний ингэж ярихыг сонсохоор шал сонин санагдаад тэсэлгүй инээж орхилоо. "Ёоо би үнэхээр тэсэхгүй нь ээ. Чамайг ингэж ярихаар бүр инээд хүрээд байх юм аа." гэж хэнэггүйхэн инээж орхилоо.

Хөөрхий минь юу буруу хэлснээ мэдэхгүй бүлтэлзэх нь бүр л хөөрхөн харагдаад байх юм.

Хэсэг тачигнатал инээсний үр дүнд Баргужин намайг олоод ирлээ. Түүнд сөгдөж ёслохгүй байхыг бодоход алтан ургийн эсвэл бүр язгууртан ч биш бололтой.

Өнгөрсөнд тоссон учралWhere stories live. Discover now