[11]

309 67 22
                                    


Хаан эзнийг хэлж дууссаны дараахан Тогочур орж ирлээ. "Хаантаан Салжиуд аймгийн хан ирлээ." гээд хариу хүлээн зогсоно.

Хаанаас нь ч харсан миний хайрласан хүн мөн атлаа намайг танихгүйн дээр өөр нэгэнд очихыг хараад зогсох гэж.

"Би гэрлэхгүй." гэж зоригтойхон хэллээ. Бүгд л хэсэг зуур чимээгүй болж зөвхөн над уруу харна.

Бөртэ үжин хажуугаас зөөлхөн түлхэж "Хаан эцэгтэйгээ яаж ярьж байгаа чинь энэ вэ?" хэмээн хөмсөгөө үл ялиг өргөнө.

"Хаан ааваа хатан эх минь! Би хайргүй хүнтэйгээ хамт байж чадахгүй. Бүр таних ч үгүй хүн шүү."

Хүмүүс гайхсан уу эсвэл юу хэлэх ээ мэдэхгүй байсан уу хэн ч юу ч үл дуугарна.

Аниргүйг эвдэн нэгэн аядуу хоолой "Эмэгтэй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэлцдэг. Гүнжтэн минь би танд сургах ёсгүйгээ мэднэ. Гэвч алтан ургийн бүсгүй хүн яавч ийн дураараа авирлаж болохгүй. Эм хүний заяаг эцэг эх нь шийддэг жамтай. Та яахан сөргөөж болох билээ." гэж Цэцэйхэн эгчийн доор суусан дөч эргэм насны эмэгтэй хэллээ.

"Есүй хатны зөв өө би бага жаалхан гэж эрхлүүлээд хэрээ мэдэхгүй байгаа хэрэг. Үжин би сайтар сургамз." хэмээн Бөртэ үжин айлдав.

Санаа зовох шиг болсон ч гэрлэхгүй нь үнэн юм чинь.

"Хүлгийн бага адтай
Хүний бага аягтай гэдэг бус уу. Яах аргагүй зөрүүд хүүхэд. Эрхлүүлж барьснаа яривал хаан би ч буруутай бус уу. Түмэлүн бүү этгээд зан гарга. Охин чи сэргэлэн тул ахин тунгааж үз." гээд салжиуд аймгийн ханыг оруулахыг тушаав.

Би гэж хүн хэлэх үггүй. Хийх үйлдэл ч үгүй сууж байлаа.
Хариугүй ахин гөжүүдлэх гэвэл Цэцэйхэн эгч гараас атган болиулав.

Ингэж тэгж байсаар арай хийн оройн зоог өндөрлөж гэртээ харихаар гарлаа.
Шөнийн оддыг ажингаа "Баргужаан чи намайг яах ёстой гэж бодож байна?" гэж асуувал
"Өчүүхэн би танд яахан зааж зүрхлэх билээ. Гэвч таныг багаас тань харж хандсан хүний хувьд өөрөө л аз жаргалтай байх замаа сонгоосой гэж хүснэ." гэж аргадангуй хэллээ.

Миний аз жаргалтай байх зам зөвхөн түүнтэй хамт байх юм сан.

Гэнэтхэн "Түмэлүн гүнжтээн" гэх дуунаар эргэн харвал өнөө Салжиудын хан байх нь тэр.

Надтай эрж уулзсан бүхэнтэй сөгдөж мэндэлдэг Баргужин энэ удаа тэгсэнгүй.
Урдуур минь орж намайг халхаллаа.

Өнгөрсөнд тоссон учралWhere stories live. Discover now