[4]

401 77 5
                                    

Энэхүү зохиолд гарч буй дүр үйл явдал зэрэг нь бүгд зохиомол шүү.

----------------------------------

Би бол 21-р зуунд төрж өссөн айлын ганц эрдэнэ. Хорин долоон настай, мөр давсан богино бор үстэй, өөрийгөө магтмааргүй байгаа ч гэсэн төгс биеийн галбиртай, метр 170 орчим өндөр.

Би математикдаа үнэхээр сайн байсан болохоор нягтлан болсон. Бусдын л адилаар их сургуулиа төгсөөд хувийн компанид нягтлангаар орсон. Өдийг хүртэл Намуун гэдэг хүн ингэж л амьдарсан. Өдийг хүртэл л...

Харин одоо юу вэ? Өөд болсон сүйт залуугаа мартахаар аялалд гарсан болов ч аянгад ниргүүлээд Чингис хааны охин болчихлоо.
Арван зургаатай гүнж ч гэх шиг.
13-р зуун ч гэх шиг. Хүний урманд түүхдээ 80 аас дээш гарч үзээгүй би цаг хугацаагаар аялчих гэж дээ.

Голын тусгалд тусах энэ царайг харан зогсохдоо өөрийгөө галзуурснуу эсвэл эдгээр зүйлс үнэхээр бодит уу гэдэгт эргэлзэн зогсоно.

Гэнэтхэн хажуу талаас юу ч юм нисээд ирлээ. Өөрөө ч мэдээгүй байхад гар минь хөдөлж өнөөх зүйлийг бариад авах нь тэр.

Юу гээч гайхалтай реакц вэ?

Мөнхүү өөрийгөө гайхан ангайн зогстол захаараа дээш өргөгдсөн хөмсөг, энгийн монгол эрээс ялгаатай гүн хөнхөр нүд, өндөр хамартай бор залуу "Өвдсөн гэсэн чинь харин ч чийрэг буй бус уу" гэсээр сүр сар инээн наашилж харагдана.

Би ч өөдөөс нь ярвайн "Чи бас хэн бэ?" гэж дур муутайхан асуувал "За чулуу нүүлгэсэнд уучлаарай даа ах нь зүгээр биеийн чинь байдлыг л шалгасан байхгүй юу" гээд мөрөн дээр хоёр алгадлаа. Баргужин нэг хөл дээрээ сөхөрч "Тулуй эзний амрыг эрье" хэмээхэд "Мэндээ. Дүүгийн бие амар уу?" гэвэл хариуд нь Баргужин "Гүнжийн бие амар боловч ухаан нь самуурсан хэвээр буй тул эзэн болгоож хайрла." гэнэ.

Хэний ухаан самуурсан гээд байгаа юм. Энэ зэргийг ойлгохтой байгаа шүү. Тэгэхдээ бараг самуурсан нь үнэн ч юм уу? Юу болоод байгааг өөрөө ч сайн ойлгохгүй хэвээр байгаа би хоёр гараа дагзандаа авч толгойгоо ширүүн маажихад ах гэх хүн маань бушуухан гарыг минь татаад "Үнэхээр л самуурсан бололтой. Явж дээл өмсөөч! Алтан ургийн эм хүмүүн бүс ч үгүй нөмгөн ууж нөмрөөд явж байх гэж!" хэмээн зандарав. Бага зэрэг чочсондоо "За" гэхээс өөр үг хэлсэнгүй.

Нээрээ л тэнэг хүн шиг харагдах нь аргагүй биз. Ташаа давсан урт үснийх нь сүлжээс арзайж дан нөмгөн дээлэн дээр торгон ууж углачихсан хөл нь нүцгэн. Хэн ч байсан хаанаас нь ч харсан би бишийн дээр ёстой л самуурсан эм мэт харагдаж байгаа биз.

"Гаран дахь чулуугаа хаяач! Намайг цохих гээ юу?" гэж хоолойгоо засангаа хэлэх нэгэн атгаж байсан чулууг минь газар хаяулаад хоёр гар дээрээ өргөн ирсэн гэрийн минь зүг алхлаа.

"Хөөе дүү хүү энэ үнэхээр 13-р зуун юм уу?" хайртаасаа өөр хүнд өргүүлээд эвгүй байгаа ч гэсэн газар чулуу ихтэй алхахад хэцүү байгаа тул аргагүйн эрхэнд өргүүлэн явахдаа сонирхсон зүйлээ ийн асуувал тэрээр түчигнэтэл инээгээд "Дүү хүү гэсэн үү? Түмэлүн минь шинэ шоглоом чинь сонирхолтой байна шүү. Гэвч олон хөлийн газар өөр хүнээр битгий наадаарай. Чи одоо хүүхэд биш шүү дээ. Ахмадууд сонсвол зэмлэж ч мэднэ." гээд ахин дээш өргөлөө.

"Тэр яах вэ? Нээрээ 13-р зуун юм уу?" мөрнөөс нь сэгсэрсээр асуувал "Тэгээд 23-р зуун байх уу? Эм хүн байж ядаж ганц судар шагайдаг ч болоосой. Би бол яахав хаан аавыг дагаад дайнд мордоход болно. Харин чи минь л яаж аймаг газрын хэрэг шүүнэ дээ." гэсээр санаа алдсанаа "Чи ер нь намайг ураглахаар Сорхугтаниар судар заалгаарай." гээд бор царай нь хүрэнтээд ирэв.

"Байз даа. Сорхугтани гэв үү? Тэр чинь ном биш юм уу?" бараг хашхирах шахуу ийн асуувал "Тиймээ. Ном мэт ухаалаг нэгэн болсон байна лээ. Өглөө хаан аав намайг дуудуулаад Сорхугтаниг миний гэргий болно гэж айлдсан. Чи түүнээс суралцах хэрэгтэй." хамаг нүүр нь улайж ирснээ ямаа шиг тэнэг царай гаргасаар намайг сэгчихэд нь л дурлачхаад догдолж байгаа нэгнийг ойлголоо.

Тэр минь гэрлэх санал тавьсны дараа би хэдэн найздаа яг ийм царай гарган хөөрлүүлж байж билээ.

Ингэн тэгэн явсаар миний гэрт орж ирэн орон дээр намайг хэвтүүлчхээд "Чи ер нь сайн амар! Наранд цохиулаад жаал ядраа биз! Би явж Цагаадай ахад ураглах болсноо дуулгалаа." гэсээр гараад явчхав.

Түүнийг гармагц Баргужин дэргэд минь ирээд "Та хажуулж бай. Би яваад цэгээ аваад ирье." гэн уужийг минь тайлж авлаа. Би ч тэг дээ гэсээр арай гэж ганцаараа үлдэв.

Гурав хоног гэртээ бүгж байдлыг ажигласан боловч бүх зүйл хэвэндээ байсаар л...
Энэ хугацаанд энэ бүхэн ямар нэг тоглоом шоу зэрэг биш болохыг ойлгосон.

Эвлэрэх хэцүү байгаа ч би үнэхээр саяд бишээ хэдэн тэрбумд ганц тохиох азгүйдлээр өнгөрсөнд ирчхэж.

Баргужин бол миний гарын шивэгчин юм байна. Миний ч гэж дээ миний биед нь орчихсон охиных азаар ч юмуу эзээр ч юм уу Чингис хаан Бөртэ үжин хоёрын дөрөв дахь гүнж Түмэлүны бие. Яахав насаараа ганцаараа байсан би нэг шөнийн дотор л баахан ах эгчтэй болчихлоо. Уулзав уу үгүй юу чулуу нүүлгэдэг гар бол хамгийн бага ах болох Тулуй гэсэн.

Түүний хурим гурав хоногийн дараа эхлэх ба Сорхугтанитай гэрлэнэ гэнэ. Өдийг хүртэл номын нэр гэж бодож байсан зүйл маань Чингис хааны бэр байсан байна лээ шдээ.

Ийм л мэдлэггүй би яаж яваад энд ирчхэв дээ...

------------------------------------------------
Welcome to Bea's world.
Хэрэв бичвэр минь таалагдвал vote хийж comm бичихээ битгий мартаарай.

Өнгөрсөнд тоссон учралWhere stories live. Discover now