[5]

383 76 6
                                    

...

Хурим найр болно гээд хөл толгой нь олдохгүй бужигнаан дунд би гэдэг хүн шинэ өөртэйгөө бага зэрэг танилцаад авлаа.

Танихгүй тухгүй газар ч гэлээ энэ охиныг хайрладаг их олон хүн байдаг юм байна.

Арга ч үгүй биз. Их хааны охин шүү дээ.
Цаг хугацаагаар аялсных Чингис хааны барааг харах нь дээ.

Ингээд бодохоор догдлоод ч байх шиг...

Бага залуу болоод ч тэр үү. Халуун наранд жоол борлосноос өөр өө сэвгүй эрүүл сайхан арьстай, 16той гэхэд охин хүүхэд гэхэд нэлээдгүй эрүүлээс ч илүү чийрэг биетэй.

Ер нь сонсоод байх нь их л дүрсгүй хэргийн эзэн юм байх.
Сүүлийн хэдэн хоног надаас өөр завтай амьтан байхгүй болохоор юу болсон талаар бодож эдгээр өдрүүдийг өнгөрүүлсэн.

Миний энд хийдэг зүйл гэвэл өглөөхөн босоод Бөртэ хатантай уулзаад буцаж гэртээ ирээд өдөржин хэвтэж бас идэх.

Уг нь шинэхэн ахынхаа хуриманд туслах хэрэгтэй боловч хатан намайг өвчтэй тул амар гэсэн.

Их найрын урьд орой боллоо. Би хүртэл ганган хээнцэр байх ёстой юм байх.

Уг нь би төсөөлөхдөө хааны удмынхан сүүнд ордог байх гэтэл зүгээр усанд л ордог юм байна.

Нэр усыг нь мэдэхгүй хэдэн цэцгийн дэлбээтэй томоо модон ванд орвол Баргужин биеийг минь угааж өгч байлаа.

10тайгаасаа хойш өөрөө усанд ордог байсан би гэнэт л өөр нэгнээр угаалгана гэдэг их л эвгүй боловч таатай ч байх шиг.

"Та өнөөдөр их томоотой сууж байх чинь ээ" гэсээр зөөлхөн инээмсэглэх энэ охин яг хэзээд нь амардаг юм бол?

Өглөө намайг дуудаж сэрээнэ. Хувцаслахад минь хооллоход минь л дэргэд байх ч бусад үедээ өөр зүйл хийгээд л байна. Гэтэл би гэж ажилгүй хүн.

Гэнэт санаа зовсондоо өвдгөө тэврээд усруу булхан орлоо.

Тэрээр сандарсаар намайг татаж гаргаад "та чинь яаж байна аа. Усаа ахиад хасдаг байж уу?" гээд аахилах нь тэр. "Яг таарсан л байна шүү дээ. Би хэргээр шумбасан юм аа" өөдөөс нь бүлтийсээр ийн хэлвэл их л гайхсан янзтай "Та уснаас айхаа больчихсон юм уу?" сулавтар гайхсан хоолойгоор асуулаа.

"Би уснаас айдаг аа? Би чинь усан сэлэлтээр хичээллэдэг байсан хүн шүү. Иймхэн ус юу ч биш ээ" гээд юу ч бодолгүй хэлтэл
"Та 10н насандаа гол дагаж урсаад би таныг аварч аягач тань болсон бус уу. Ус харах төдийдөө л сандардаг атлаа юу ярьж байгаа тань энэ вэ?" гээд хөмсөг нь бага зэрэг өргөгдсөөр гайхан асуув.

Өнгөрсөнд тоссон учралWhere stories live. Discover now