3. Гэрлэлт

652 95 14
                                    



      Ховор тохиох Жунины бусдыг халамжлах сэтгэлийг хөсөр хаяхгүйн тулд Инбинь түүний хэлсэн үгэнд орон бэлэг сэлт гээд эргэж буцаж цаг алдахыг хүссэнгүй.

      Нэлээдгүй хугацаа шаардсан ч цахилгаан шат эмнэлгийн хамгийн дээд давхарт ирснийг илтгэн хонх дуугарч, хаалга нээгдэн тэд гарахаар урагш алхах гэсэн боловч хар хослолтой хүн дайрах шахам гүйж орж ирснээс болоод Жунин айж цочсондоо нэг алхам ухрах нь тэр.

      Жунин аутизмтай хүн. Тэр бусадтай бие махбодын харилцаанд орохыг тэвчдэггүйгээс гадна хүүхэд байхаасаа л жижиг орон зай, хүн ихтэй газраас айж жихүүцдэг байсан. Гэтэл одоо цахилгаан шатны давчуу зайд байж ядаж байхад гэнэт ороод ирсэн хүнээс болоод улам биеэ чангалан амьсгал нь хурдсав. Тэр хүн бараг л мөргөх шахсан ч Жунин рефлексээрээ дальдчин ухарсан юм. Инбинь саяны явдлыг анзаарахдаа түргэн тэр хоёрын голоор орж зогсоод Жуниныг тайвшруулахаар гарыг нь атган, "Зүгээр дээ, гарцгаая."

      "Намайг уучлаарай, уучлаарай, би зүгээр л..."

      Тэднийг ярих энэ үед л цахилгаан шатанд өөр хүмүүс байгааг саяхан орж ирсэн этгээд анзаарав. Тэрээр хайхрамжгүй зан гаргаснаа даруй ухаарч, эргэж харан уучлал гуйн бөхийлөө. Тэгээд дээш өндийхдөө урд нь хэн байгааг нь хараад уучлалт гуйх илэрхийлэл нь гайхширал болон баяслаар солигдох нь тэр. "Хоёр дахь залуу эзэн та эргээд иржээ."

      Өнөөх залуу хэт их хөөрсөндөө Жунины гарыг татах нь тэр. Хавханд орсон туулай шиг бүлтрэн Жунин уруулаа жимийсээр хойш гэдийв. Инбинь түүний илэрхийлэмжээр л ямар хэцүү байгааг нь хараад тэр даруй гараа явуулж өнөөх эрийн ​​үйлдлийг зогсоолоо.

      "Өршөөгөөрэй, тэр хүмүүс өөрт нь хүрэхэд дургүй!"

      "Өө тийм! Уучлаарай уучлаарай, би бараг мартчихсан байна." Тэр Жуниныг тодорхой хэмжээнд таньдаг нэгэн байсан учир мэдээж түүнийг бусдаас өөр гэдгийг мэдэх учиртай. Хар хослолт эр дахин болгоомжгүй загнахгүйн тулд илүү дутуу хөдөлгөөн хийлгүй тэднийг гаргахаар өөрөө эхлээд цахилгаан шатнаас буув.

      "Хоёр дахь залуу эзэнтэн, буцаж ирсэнд тань баяртай байна. Захирал болон эзэгтэй хоёулаа санаа зовж байлаа. Ерөнхий менежер таныг их удаан хайсан."

      Инбинь бага зэрэг хөлдөж орхив. Тэр энэ хүний юу гэснийг зөв ойлгов уу? Жунин ганцаараа алга болсон гэж үү? Түүний гэр бүл түүнийг хаашаа явсныг мэдээгүй гэсэн үг үү?

Миний онцгой нөхөрWhere stories live. Discover now