11. Хамт суухыг хүссэн

595 106 17
                                    



      Халуун нар шарсан зуны оргил үе, Инбинь, Хюнён хоёр студиэ нээх тохиромжтой газар олтлоо 10 гаруй газраар явав.

      "Хэдийгээр энэ газар одоо бага зэрэг дутагдалтай ч ойр орчмын хэд хэдэн шинээр нээгдсэн үл хөдлөх хөрөнгийн газрууд нь өндөр зэрэглэлийнх болохоор энд байшин худалдаж авах эсвэл түрээслэхэд муугүй." гэсээр Хюнён тайлбарлах аж, "Манай студи дараа нь ердийн бус, дээд зэргийн захиалгат чиглэлээр явна. Үйлчлүүлэгчдийн маань төрөл ч бас ийм байна. Дахиад хагас жил хүлээчихвэл барилгууд бараг зарагдчих байх. Тэгвэл энэ газар хөл хөдөлгөөнд тасрахгүй тэгээд бид студийг маань ивээн тэтгэх өөрсдийн гэсэн үйлчлүүлэгчтэй болно."

      "Жү хатагтай үнэхээр алсын хараа сайтай юм. Таны сонгосон байршил өндөр зэрэглэлийн хоёр хорооллын яг хажууд байдаг учраас энэ бүс хамгийн шилдэг нь. Мөн хорооллын эцсийн хоёр уулзварт сарын дараа худалдааны төв ашиглалтад орно." Үл хөдлөх хөрөнгийн ажилтан тэр хоёрыг газрыг нь түрээслэх санаатай байгааг мэдээд олдсон боломж дээрээ дөрөөллөн төвөггүй санал болгоно. "Энэ газар одоогоор тийм ч нэр хүндтэй биш ч Жү хатагтайн хэлснээр хагас жилийн дараа хөл хөдөлгөөнөөр дүүрнэ. Тиймээс үйлчлүүлэгчдийн урсгалд санаа зовох хэрэггүй."

      Инбинь толгой дохин, "Үнийн хувьд ямар вэ?"

      "Аахх, үнээ буулгах боломжгүй болсон. Үнэнийг хэлэхэд ирэх сард тус компани үнээ нэмнэ гээд аль хэдийн мэдэгдчихсэн болохоор та хоёр түрээслэхийг хүсвэл боломжоо ашиглаад хурдан гарын үсэг зурсан нь дээр." Зуучлагч өөрөө байр түрээслэхийг санаатай хүн шиг л санаа зовсон харагдана.

      Хюнён хөмсгөө өргөөд Инбинээс санал бодлыг нь асуухад,

      Инбинь инээмсэглээд, "Надад энэ газар таалагдаж байна, бид түрээсэлнэ." гэлээ.

      "Окэй, гэрээнд гарын үсэг зурцгаая." Хюнён баяртай инээсээр алга ташив.

      Ингээд тэд үйл ажиллагаа эрхлэх байр түрээслэх гэрээнд газар дээр нь гарын үсгээ зурцгаалаа. Түрээсийг гурван жилийн хугацаатайгаар, төлбөрийг гурван сар тутамд нэг сарын баталгааны барьцаатай төлөхөөр болов. Тэд картаа гялалзуулан гаргаж, улирлынхаа төлбөрөө төлөхөд зуучлагч тэдэнд түлхүүрээ үлдээгээд нүүр дүүрэн инээсээр баясгалантайгаар байрнаас гарах аж.

      "Түрээсийн үнэ үнэхээр үнэтэй." Төлбөрөө төлж, гэрээний хуудсаа гартаа барьсан Хюнёны дотор харамсах сэтгэл төрөв.

Миний онцгой нөхөрWhere stories live. Discover now