16. Нүд гялбам

487 105 16
                                    



      Профессор Жон нь Хангүг их сургуулийн сэтгэл судлалын профессор байсан бөгөөд түүний гол судалгаа нь аутизмтай хүүхдүүд учир Жуниныг таван настайгаас нь эхлэн зөвлөгөө өгдөг байв. Ким эмгэн, Инбинь хоёр түүний гадаад ертөнцийг харах цонхны үүрэг гүйцэтгэхээс гадна Жон профессор Жуниныг эдгээхэд тодорхой хувь нэмэр оруулсан гэж хэлж болно.

      Өнөөдөр амралтын өдөр, профессор Жон тусгай асрамжийн газарт сайн дурын зөвлөгөө өгч байлаа. Хуминыг түүн рүү залгах хүртэл тэр аутизмтай хүүхэдтэй ярилцах гэж хичээж байв. Инбинийг ирэхийг хүсэж байгааг сонсоод профессор Жон түүнд завгүй хуваариасаа 20 минут зарцуулахаар болов.

      Инбинь хагас цагийн өмнө ирсэн бөгөөд профессор Жоныг ажил руугаа ирэх хүртэл Жунинтай хамт өрөөнд нь хүлээж байв.

      Анх удаа ийм газар ирсэн Инбиньд сонирхохгүй байхын арга байсангүй. Хагас цаг хүлээх шаардлагатай байсан тул тэр Жуниныг дагуулан хашаагаар зугаалжээ. Гэвч аравхан минут алхсаны дараа Инбинь тэвчиж чадалгүй Жуниныг татан хүлээлгийн өрөө рүү буцан, эвгүй санагдах зүрхээ тайвшруулахыг хичээв.

      Жунин Инбинь руу хальт харснаа ганцхан алхаад түүнийг тэврэх нь тэр.

      "Жунини?" Инбинь балмагдсандаа хашхирч орхив.

      "Чи гуниглаж байна." Жунин түүнийг тэвэрсээр чихнийх нь хойноос, "Гунигтай үед тэврэх хэрэгтэй." гэх нь сонсогдов.

      Инбинь юу хийхээ мэдэхгүй бүлтгэнэв, энэ чинь Жунинд заасан зүйл. Тэгвэл түүний царай Жуниныг анзаарахаар тийм илт байсан гэж үү?

      "Чи миний юунд гуниглаж байгааг мэдэх үү?" Инбинь асуухгүй байж чадсангүй.

      "Би мэдэхгүй." Жунин толгой сэгсрэв. Инбинь яагаад гэнэт гунигласныг тэр мэдэхгүй, саяхан л хашаанд зугаалж байхад түүний царай барааж, үг нь цөөрснийг мэдэрсэн ч тэд хэнтэй ч таараагүй болохоор тодорхойгүй байв.

      "Би гадаа байгаа хүмүүсийг хараад өнгөрсөн дэх чиний тухай бодохгүй байж чадаагүй." Ким эмээ байгаагүй сэн бол, Жунин чинээлэг айлд төрөөгүй бол тэр гадаа байгаа хүүхдүүдтэй адилхан байх байсан болов уу? Өвчтөний хувцас өмсөж, явган суугаад өвс рүү тонгойн ширтэж, модны навчис, тэнгэрийг харан гөлрөөд, харин хэн ч тэднийг тоохгүй, анхаарахгүй. Өдрөөс өдөрт, жилээс жилд бүхий л насаараа ингэж амьдрах уу?

      Гадаа байгаа хүмүүс? Жунин цонхоор гадагш харснаа эцэст нь хашаан дахь хүүхдүүдийг анзаарав. Тэр хүүхдүүд рүү ширтвэл ямар нэгэн танил мэдрэмж төрнө. Тэр тэдэн шиг амьдарч байснаа санав.

Миний онцгой нөхөрWhere stories live. Discover now