9. Чи миний цонх

645 98 24
                                    




Ангийн нөхөд нь гарч ирснээр Жунинтай харьцах зурвас нь тасалдаж, сургуулиасаа дипломоо гардан авсны дараа Хюнён Инбинийг чирсээр ойролцоох кафе руу очив.

"Капучино бас нэг зүсэм черный лес бялуу, яваад аваад ир." Тэднийг кафед ормогц Хюнён хэлтэрхий ч эелдэг зангүйгээр тушаана.

Инбинь хөг нийлэн, "Мэдлээ том эгч ээ, өөр хүсэх юм байна уу?" хэмээн хоршив.

"Одоохондоо болно, том эгч нь наадуулыг чинь дуусгачхаад дахиад нэмнэмж." Хюнён цүндэрэ адил толгой сэгсрээд хоосон суудал хайхаар явлаа.

Инбинь инээсээр бялуу, кофе авахаар захиалга өгөх ширээ рүү явна.

Хюнён кофеноосоо балгаад Инбиний урд байх хар кофе руу хараад хөмсөг зангидан, "Яаж хар кофе ууж чаддаг байна аа, ийм гашуун юмыг, мвг"

Инбинь зогтусаад удалгүй хариу өгөв. Гадаадад очоод сурлага, ажил гээд завгүй байсан тэрээр зураг төслийнхөө ажлыг гүйцээх гэж байнга хоцордог байсан тул хар кофе уудаг зуршилтай болжээ. Гэвч одоогийн тэр үүнийг уух дургүй байснаа санав.

"Би ойрын үед сайн унтаагүй ээ, тэгээд хар кофег мэдрэлээ цочроох гэж авсан юм." Инбинь амандаа таарсан шалтгаа тоочих нь тэр.

"Ах эгч хоёр зөвшөөрөөгүй юу?" хэмээн Хюнён таамаглан асуулаа.

"Тэд зөвшөөрөөгүй юм биш ээ, зүгээр л одоо болтол бодож байгаа юм."

"Бодоод үз дээ? Ах эгч хоёр хэзээ чиний шийдвэрийг "бодолцож үзнэ" гээд чиний шийдвэрийг чин сэтгэлээсээ дэмждэггүй байсан юм? Хэрвээ тэд одоо болтол бодож байгаа юм бол зөвшөөрөөгүй ээ гэсэн үг." Хюнёны атаархсан зүйл бол түүний эцэг эхээс ялгаатай нь Инбиний эцэг эх либерал, ардчилсан үзэлтэй хүмүүс.

"Тэд зөвшөөрнө өө." Инбинь итгэлтэйгээр хариулахад Хюнён шоолонгуй аясаар,

"Чи гэрлэлтийн гэрчилгээгээ авсан болохоор тэд зөвшөөрөхгүй байсан ч нэмэргүй."

"Яг тийм." Гэнэтхэн урьд шөнө Жуниныг төстэй зүйл хэлснийг нь санаад Инбинь инээхгүй байж чадсангүй.

"Чи инээсээр л байх уу?" Хюнён санаа алдаад түүнд хандан, "Нээрээ, Жунин аутизмтай, тэр гэрлэлт гэж юу болохыг мэддэг юм уу? Гэрлэлт гэдэг чинь зүгээр л гэрчилгээ авах явдал биш. Хэдий нөхөр чинь царай зүс сайтай байлаа ч чи үлдсэн амьдралаа түүнд зарцуулах хэрэгтэй болно. Тэгээд дараа нь та хоёр хүүхэдтэй болно... аахх, тэр яаж хүүхэдтэй болохыг мэддэг юм уу?"

Миний онцгой нөхөрWhere stories live. Discover now