7. Түүнд хайртай

531 101 22
                                    




Инбинийг явсны дараа Ким гэр бүлийнхэн нэг дор шавж, гэхдээ Жунинд тухтай байлгахын тулд зайгаа бариад түүнээс өнөө орой Инбиний гэрт юу болсныг болгоомжтой лавлана.

"Жунинаа, Инбиний эцэг эх юу ярьсан бэ?" Түүний компани эдийн засгийн зах зээлд гарч байх үед ч Ким Соггю ингэж их сандарч байсангүй.

"Тэд Инбиньтэй гэрлэхийг чинь зөвшөөрсөн үү?" Мири илүү тодорхой асуулаа.

Түүний сонжихыг хүссэн зүйлсийг эцэг эх нь асуусан тул Хумин зөвхөн чимээгүйхэн чих чагнан дүүгийнхээ хариуг хүлээнэ.

Жунин зочны өрөөний хажуугаар өнгөрч, шатаар хоёр давхар луу өгсөхдөө, "Тэд зөвшөөрөөгүй." гэсэн хоёрхон үгээр хариулаад үргэлжлүүлэн авираад ард нь хоцорсон гэрийнхэн рүүгээ ч харалгүй унтлагынхаа өрөө рүү орон хаалгаа түгжих аж.

"Зөвшөөрөөгүй?" Жунины гэр бүлийн гурван гишүүн шатны доод хэсэгт тойрог болон зогсоно.

"За, үнэндээ, энэ ч ойлгомжтой байсан л даа." Соггю эхнэрээсээ илүү бодлоготой, бас Инбиний эцэг эхийн байр сууринаас харж байсан ч сэтгэлдээ бага зэрэг зовнил мэдэрнэ. Хэрэв тэр тэдний оронд эцэг эх нь байсан бол охиноо сэтгэцийн гажигтай хүнтэй гэрлүүлэхийг хүсэхгүй л байх байсан.

"Жуниныг ганцааранг нь тийш нь явуулах хэрэггүй гэж би хэлсэн шүү дээ." Багагүй харамссаар Хумин бухимдах аж.

Жунин дөлгөөхөн агаад юмсыг таньж мэдэх тархи нь жирийн хүнийхээс өөр. Хэн нэгэн түүнийг загнасан ч тэр хариу үзүүлээд байдаггүй. Хумин энэ шөнө дүүгээ Пакын гэрийнхнээс ямар нэгэн гоочлол хүлээж авсан эсэхийг мэдэхгүй. Компани дээр Жуниныг ирэх болгонд ихэвчлэн дүүгийнхээ амралтын өрөөг өөрийнх нь нүдний өмнө байрлуулахыг хүсдэг нэгэн.

"Хумин, тохирох бэлэг сэлт бэлдэх хүн зохицуул. Би ээжтэй чинь ноён Пакын гэрт биечлэн очиж уулзах болно." Соггю хэсэг зуур бодож байгаад өөрийн биеэр гэрт нь айлчлахаар шийдэв.

"Тэгсэн ч тэд хүлээн зөвшөөрөхгүй байвал яах юм бэ?" Хумин итгэлгүй байх аж.

"Тэгвэл бид зүгээр л бууж өгөх хэрэгтэй. Бид тэр хүмүүсийг охиноо манай хүүтэй гэрлүүлэхийг хүчилж болохгүй."

"Тэгвэл Жунин яах юм? Хүү минь Инбиньд үнэхээр хайртай. Түүнийг сая ирэхдээ ямар их бухимдалтай байгааг нь хараагүй юу?" Ийм нөхцөл байдалд Мири санаа зовохгүй байж чадсангүй.

Миний онцгой нөхөрWhere stories live. Discover now