14. Амлалт

679 121 17
                                    



"Үгүй ээ, зүгээр л бага зэрэг загатнаж байна." Инбинь эргэж харж зүрхэлсэнгүй. Толгойноос хөлийн ул хүртэлх хачин мэдрэмж автана.

Тэр үнэхээр ухаанаа алдаж. Яаж ийм байж болох юм бэ? Инбинь тэвэрч байсан дэрээ зуулаа. Тэр өөрөөсөө ичиж бас өөрийгөө зүхсээр гомдоллох аж.

Жунин түүнийг зүгээр гэдгийг сонссон ч ямар ч сануулгагүйгээр дахин гараараа хүрч гүйлгэх нь тэр.

Энэ удаа бэлтгэлгүй байсан Инбинь гэнэтийн хүрэлтээс нь болж огло харайн босоод араас нь "Битгий хүр." хэмээн хашхирч орхив.

"..." Жунин гараа татаад түүн рүү илэрхийлэмжгүй хоосон харцаар ширтэнэ.

Инбиний царай аваарын дохио шиг л улайчхав. Ялимгүй жоохон зүйлд сүржин хариу үйлдэл үзүүлсэндээ тэвдэж, өөрт нь ямар чөтгөр шүглэчихсэнийг гайхна. Жунины хуруу бэлхүүсээр нь шүргэмэгц үнэхээр эвгүй мэдрэмж төрсөн. Үгүй ээ, яг ч зүгээр эвгүй санагдсан гэж хэлж болохгүй юм, өөрөөр хэлбэл бие нь өөрийн эрхгүй хачин зүйл мэдэрснээс болж бага зэрэг аюултай бас ичмээр санагдсан хэрэг.

Үнэхээр хачин. Өмнө нь бэлхүүс ийм мэдрэмтгий байдгийг яагаад мэддэггүй байсан юм бол.

"Намайг... уучлаарай." Жунин өмнө нь хэзээ ч ширүүн, чанга дуутай Инбинийг харж байсангүй. Удаан хугацаанд балмагдсаны эцэст тэр уучлалт гуйх ёстойгоо санав.

"Үгүй ээ, чиний буруу биш, зүгээр л... их загатнаад тэр. Би тэвчиж чадаагүй юм." хэмээн Инбинь гараа сэгсрэн яаран тайлбарлалаа.

"Намайг уучлаарай." Жунин уучлалт гуйсан хэвээр.

"Би хэллээ шүү дээ, чамтай ямар ч хамаагүй. Чи сая намайг өвтгөөгүй."

"Хөхөрсөн байна."

"Юу?" Инбинь хариу хэлэхээсээ өмнө хэсэг эргэлзээд түүнийг бэлхүүснийх нь талаар ярьж байгааг санаад, "Зүгээр ээ, өвдөхгүй байна. Би цайвардуу арьстай болохоор амархан хөхөрчихдөг юм. Хоёр хоногийн дараа зүгээр болчихно."

Жунин толгой дохисон ч үл ялиг хөхөрсөн арьсыг нь бодлоосоо гаргаж чадсангүй. Инбиний нуруун дээрх хөхөрсөн хэсэг хэтэрхий тод байсан бололтой.

"Би... би..." Амнаасаа үг гаргаж чадахгүй түгдрэх Жунин дахин хэзээ ч тийм авир гаргаж түүнийг гэмтээхгүй гэдгээ хэлэхийг хүссэн боловч энэ асуудал нь түүний хяналтаас ангид гэдгийг маш тодорхой мэдэж байлаа. "Ирээдүйд миний өвчин дахиж дэгдвэл надад санаа зовох хэрэггүй яваарай."

Миний онцгой нөхөрWhere stories live. Discover now