18. Цалин

734 125 22
                                    



Инбинь өмнө нь хэлсэнчлэн ачаагаа баглахаар гэртээ ирээд ээжийнхээ тусламжтай дор нь хувцсаа баглав. Түүнд өөр хийх зүйл байгаагүй учир ээждээ гэрийн ажил хийхэд нь тусална. Харин Жунин түүнтэй хамт эцэг эхийнд нь ирсэн цагаас хойш өөрт нь анхаарал хандуулалгүй гэрээрээ эргэлдэх Инбинийг хүлээн буйдан дээр чимээгүй дуулгавартай гэгч нь хөшөө шиг л суух аж. Яг гөлрөөд суучихвал ийм байдалтай өдөржин байх нь энгийн үзэгдэл.

Энэ дүр зураг хадам аавынх нь нүдэнд өргөс шиг тороод дахиж тэсэхээ болив. Түүнийг хөршийнх нь хүүхэд байхаас нь эхлэн Пак Бэсү математикийн хүнд бодлогын гаргалгаа хийх бүрдээ хайж очдог байв. Гол нь Жунин тэдгээр математикийн асуудлыг амархан шийдэж чаддаг, нөгөө нь Ким эмгэнд туслахын үүднээс түүнтэй илүү харилцаа үүсгэх арга олох зорилготой. Одоо Жунин хүргэн нь болсон учир түүнийг асрах шалтгаан хэрэггүй.

'Яагаад ч сэтгэлээр унахгүй байхын аргагүй. Бусдын хүргэн хадам аавтайгаа эв дүйгээ олох гэж хичээж байхад.' Харин тэр хүргэнээ ирэхээр өөрөө л таарч тохирох аргаа олох хэрэгтэй.

"Жунин, нааш ир, эдгээр бодлогыг олоход туслаач." Бэсү их сургуулийн олимпиадад орж ирдэг математикийн хэдэн тэгшитгэл авчраад түүний өмнө тавив.

Жунин тэднийг хальт харснаа харандаагаа аван бичиж эхлэх нь тэр. Удалгүй тэр тэгшитгэлд хэрэгтэй томьёо бүрийг нь цэгцтэй бичээд хамгийн энгийн бөгөөд ойлгоход хялбар тооцоолох аргаар бодлогын хариуг гаргав.

"Үүнийг энэ аргаар, ийм энгийн томьёогоор бодож болох байх нь ээ." Хоёр тэгшитгэл тооцоолсны дараа Бэсү Жунины математикийн авьяасыг дахин биширч, саяхан л хэн болохоо ойлгуулахыг хүссэн хадам эцгийн эрх ямбаа хөсөр хаян түүний фэнбой болж хувирав.

      Жунин түүний яриаг үл ойшоон математикийн үлдсэн бодлогыг бүгдийг нь өнөөх энгийн томьёогоор тооцоолон хариуг гаргах аж.

      "Тэгэхээр энэ томьёог энд ашиглаж болох уу? Гэхдээ энэ томьёог энд орлуулбал," Бэсү ноорог цаасан дээр бичсэн түүний тэгшитгэлийн нэлээд хэсгийг чухал гэж үзэн улаан үзгээр дугуйлж, хажууд нь өөрөө цоо шинэ цаасан дээр томьёог буулган авна. "Энэ томьёогоор чи олон алхам хэмнэж байна хмм."

      Жунины тэгшитгэл бодох арга нь энгийн бөгөөд ойлгомжтой, огт алдаагүй, харин ч хамгийн хялбар томьёог ашигладаг нь хачирхалтай. Нэг алхмаар олон ойлгомжтой шийдэл гаргаж болно. Ерөнхийдөө гурваас дөрвөн тооцоолох алхмаар стандарт зөв хариуг гаргадаг учир түүний энэ арга байж болох ч хамгийн сайн арга зүй биш байв. Энэ мөч Бэсүд их хачин санагдав. Эцэст нь тэр Жунины энэ зан авирыг зөвхөн эрдэмтний синдромд нь л буруутгах аж.

Миний онцгой нөхөрWhere stories live. Discover now