15. Бэлэг

472 106 16
                                    



Бөх нойронд автсан шөнө.

Нар хэдийн өндөрт мандаж, гадаа нүд гялбан гэгээ орсон ч том бараан хөшиг тагтны цонхыг бүрэн хаасан байсан тул Инбинь нар мандсан эсэхийг мэдэхгүй байв. Тэр утсаа аван цаг хараад хэдийн ес хагас болж байгааг мэдээд шууд орилон өндийн суулаа.

"Би ч үхсэн дээ, үнэхээр үхэх нь, яагаад есөн өнгөрч байгаа юм бэ?!" Хэрэв тэр гэртээ байсан бол үд болтол унтсан ч хамаагүй, гэхдээ тэр Жунины гэрт байгаа шүү дээ!

Инбинь орилж гасалсаар орноосоо босон хөл нүцгэн угаалгын өрөө рүү гүйн өчигдөр өмсөж байсан хувцсаа хайн өрөөг буулгах шахсан ч үр дүнд ч хувцасныхаа өөдсийг ч олж чадалгүй дэмий эргэлдэв.

Миний хувцас?

"Чи сэрсэн байна." Түүнийг толгойгоо барин гасалж байхад цэвэрхэн цэгцтэй, тун сэргэг төрхтэй Жунин угаалгын өрөөний үүдэнд гарч ирэв.

"Жунини? Миний хувцас хаана байгааг мэдэх үү?" хэмээн Инбинь сандран асуухад,

Жунин, "Үйлчлэгч угаана аваад явсан." гэж хариулахад нүд нь Инбиний нүцгэн хөл рүү өөрийн эрхгүй чиглэв.

"Угаах аа? Тэгээд би юу өмсөх юм бэ?" Царай нь яг л сүйрэл ирсэн юм шиг харагдах бөгөөд тэр одоо өмсөж байгаа Жунины цамцтай тэр чигтээ гарч болохгүй биз дээ?

Жунин юу ч хэлсэнгүй. Тэр Инбинь рүү дөхөж очоод гэнэт бэлхүүс болон хөлөөр нь гараа оруулан түүнийг өргөх нь тэр.

"Аааа, Жунин. Юу хийгээд байгаа юм бэ?" Инбинь сандарсандаа Жунины хүзүүгээр гараа ороон хэн хэндээ тэнцвэртэй байдалд оров.

Жунин түүнийг угаалгын өрөөнөөс өргөн гараад унтлагын өрөөгөөр дамжин тагтан дээрх намхан том суудалтай зөөлөн сандал дээр суулгаад чимээгүйхэн эргэн дахин унтлагын өрөө рүүгээ оров.

"..." Гэнэтийн үйл явдлын болж Инбинь бага зэрэг будилсан ч удалгүй өмнөө байх дүр зурагт татагдав.

Тэр Жунины өрөөг тагттай гэдгийг мэдсэн ч эндээс байгаль ямар үзэсгэлэнтэй харагддагийг төсөөлөөгүй аж. Гоёмсог урласан Ким гэр бүлийн цэцгийн цэцэрлэгээс эхлээд ойр орчмын цэцэрлэгт хүрээлэн хүртэл түүний харааг өтгөн ногоон байгууламжаар дүүргэж, тэрнээс зах хязгааргүй далай нарны гэрэлд гялтганан үзэгдэнэ. Болор шигтгээ мэт далай дээгүүр хөлөг онгоц өнгөрөх ч алсаас ямар ч чимээ үл сонсогдож, яг л нам гүм амар амгаланг мэдрүүлэх уран зураг шиг санагдуулна.

Миний онцгой нөхөрWhere stories live. Discover now