6. Тэднийг зөвшөөртөл хүлээнэ

550 90 16
                                    



Инбиний эцэг эх ахлах сургуулийн багш нар. Түүний аав Пак Бэсү нь Гимду ахлах сургуулийн Математикийн тэнхимийн даргаар ажиллаж байсан бол ээж Юн Бугин нь Англи хэлний тэнхимийн даргаар ажиллаж байв. Эхнэр, нөхөр хоёулаа Гимду ахлах сургуулийн од багш нар. Тэд 26 жилийн турш багшлахдаа алдартай их дээд сургуульд элсэж чадсан олон шавийг төрүүлсэн юм.

Гэсэн хэдий ч эдгээр од багш нарын ганц хүүхдийн хувьд Инбиний сурлагын амжилт багаасаа тийм ч сайн байсангүй. Бага дунд сургуулиа дүүргээд тэр эцэг эхийнхээ багшилдаг Гимду ахлах сургуульд ч элсэж чадаагүй юм.

Үүнээс болж Инбиний эцэг эх охиноо буруутгаагүй. Охиндоо тавих ганц шаардлага нь эрүүл байж, аз жаргалтай байх хүсэл байлаа. Харин эсрэгээрээ Инбинь өөрийгөө эцэг эхийнхээ нүүрийг баастаж улалзуулсандаа санаа зовж байсан тул ахлах сургуульд орсныхоо дараа шаргуу хичээллэж, эцэст нь сайн их сургуульд элсжээ.

Гэвч тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр хэтэрхий их эрхлүүлж өсгөсөн охин нь эцэг эхийнхээ араар нэг залуутай гэрлээд орхичхов.

Жунины гэнэтийн айлчлал Инбиний эцэг эхийг гайхшируулав. Хосууд Ким эмгэнийг саяхан таалал төгссөн болохоор ач хүүд нь хэцүү байгаа байх гэж таамаглана. Тиймээс тэдний охин хөөрхий хүүд дэм болох гэж оройн хоолонд авчирлаа гэж бодоод нэг их зүйл асуусангүй. Харин халуун дотноор Жуниныг угтан авлаа.

Мөн тэд Жуниныг гоц ухаантны хам шинжтэй гэдгийг мэддэг. Пак Бэсү математикийн багшийн хувьд математикийн зарим бодлогуудыг хааяа судалдаг байв. Тэр Жунины тооцоолох чадвар сайн гэдгийг мэдэх учир хоолны үеэр түүнээс шийдэж чадахгүй байсан хэд хэдэн бодлогыг асуув. Жунин бас математикт ихээхэн сонирхолтой тул хадам аавынхаа асуултад дуртайяа хариулна. 

Энэ нь Пак Бэсүг ихээхэн баярлуулав. Оройн хоолны дараа тэр Жуниныг тэгшитгэл тооцоолох томьёог бичихэд нь туслахыг асуух гээд гараас нь татав.

Хэдий түүний хадам аав боловч танихгүй хүн учир биед нь хүрснээс болж цочиж сандран Инбиний араар орж нуугдах нь тэр. Түүний үйлдэл ноён Пакыг хүүхэд айлгасан мангас шиг санагдуулж эвгүй байдалд орж, ичихэд хүргэв.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Миний онцгой нөхөрWhere stories live. Discover now