17. Чихэвч🎧

501 114 18
                                    


      Тэднийг эмнэлгээс гарахад аль хэдийн үдийн хоолны цаг болсон байлаа. Инбинь өглөөний цай нэг их уугаагүй болохоор нэлээн өлсөнө. Тэр гэр лүүгээ явахаасаа өмнө өдрийн хоолоо авахаар газрын байршлаа харан ойролцоох худалдааны төв рүү явахаар шийджээ.

      "Жунин, чи юу идмээр байна?" Инбинь машинаа зогсоолд байрлуулан гар утсаараа худалдааны төв дотор байрлах зоогийн газар хайж байхдаа Жунинаас асуухад,

      "Би өлсөөгүй байна." гэж хариулав.

      "Өлсөөгүй байсан ч идэх хэрэгтэй. Цаг тухайд нь идвэл ходоод чинь өвдөхгүй." хэмээн Инбинь хайхрамжгүй хэлэв.

      "Өө" Жунин гацаж, толгой дохив.

      "Юу идмээр байна?" Инбинь утсаараа олон зоогийн газруудыг харсаар тэр дор нь шийдвэр гаргаж чадахгүй тээнэгэлзэнэ. Бараг бүгд адилхан, амттай хоолгүй гэж бодох аж.

     "Би хэзээ идэх ёстой вэ?" Жунин гэнэт асуух нь тэр.

      "Юу?"

     "Идэх цаг, би хэзээ идэх ёстой вэ, тэгвэл яг тэр цагт иднэ." хэмээн Жунин дэлгэрэнгүй асуув.

      "..." Инбинь энэ сэдэв хэрхэн ийм болсныг ойлгоогүй ч хальт бодсоныхоо дараа гэнэтхэн, "Чи... ихэвчлэн хэзээ хооллодог вэ?" гээд асуулаа.

      "Өлсөх үедээ иддэг."

      "Чи хэзээ өлсдөг вэ?" Инбинь дахин асуув.

      "..." Жунин нухацтай бодон эцэст нь өлссөн үедээ ер нь анхаарал хандуулдаггүй байснаа олж мэдэн, "Би хэзээ өлсдөгөө анхаардаггүй." хэмээн илэн далангүй хэлээд толгой сэгсэрлээ.

      Инбинь эхлээд гайхсан боловч дараа нь түүний сэтгэлийн гүнээс гэнэтхэн л эвгүй мэдрэмжүүд урсаад ирэв. Хэсэг хугацаанд чимээгүй байгаад, "Одоо цаг хэд болж байна?" гэж асуулаа.

      Жунин гар утсаа гаргаж ирэн, "12:31" болж байгааг хэлэв.

     "За тэгвэл, чи өдөр бүр энэ цагт өдрийн хоолоо идэж байгаарай. Хэрвээ цагаа өнгөрөөчихвөл дараа нь нэг цагаас хэтрэхгүй иднэ шүү, за?" 

      Жунин толгойдоо суулгах гэж хэсэг зуур байснаа ойлгосон гэдгээ илтгэн толгой дохилоо.

      "Өглөөний цайгаа наймаас өмнө идэх хэрэгтэй."

      "Наймаас өмнө, хэдэн цагт?" Жунинд тодорхой хугацаа хэрэгтэй.

      "..." Инбинь үгээ засах хэрэгтэй болов. "Долоогоос наймын хооронд хүртэл өглөөний цайгаа уух хэрэгтэй."

Миний онцгой нөхөрWhere stories live. Discover now