13. Хамт амьдрах эхний өдөр

635 125 19
                                    


      Эмнэлгийн хаалганы өмнө Инбинь Жуниныг дагуулан эцэг эхтэйгээ салах ёс хийнэ.

      "Аав ээж, би өнөө орой Жунины гэрт хононо."

      Бугин толгой дохиод, "Ойлголоо. Маргааш чамд хэдэн солих хувцас аваачиж өгье." гэхэд,

      Инбинь эсэргүүцэн, "Үгүй ээ, би маргааш өөрөө очоод хувцсаа баглана."

      "За за." Бугин түүнд хариулчхаад охиных нь хажууд зогсох Жунинд хандан, "Жунинаа, гар чинь өвдөж байна уу?" хэмээн асуув.

      "Өвдөхгүй байна." Жунины сэтгэл санаа сайхан байсан учир гарынхаа өвдөлтийг ч мэдрэхгүй байв.

      "Ашгүй дээ, ирээдүйд... би завтай үедээ Инбиньд туслахаар очиж байна аа." Түүний нандин охин одоо гэрлэсэн бүсгүй болсныг Бугин аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүнийг бодох төдий л яах ч аргагүй түүний хамар шархирч, хоолой нь хүнд оргиод ирнэ.

      "Явцгаая, машин ирчихлээ." Пак Бэсү машинаа авчраад хүүхдүүдийг хүлээн зогсох Ким гэрийнхнийг хараад хэлэх бөгөөд давхар эхнэртээ сануулав.

      Хүргэн, охин хоёртойгоо салах ёс хийгээд тэднийг үдэж явуулсны дараа Бэсү, Бугин хоёр хоёулаа үлдэж хоцров. Бугин охиноо машинд суух хүртэл, машины бараа харагдахгүй болтол явсан зүг рүү нь ширтээд, өөрөө ч машиндаа суухдаа байн байн эргэж харсаар явав.

      "Битгий хараад бай. Маргааш буцаад ирнэ шүү дээ." Бэсү эхнэрээ тайтгаруулна.

      "Бэсү, та бидний ганц охиныг ингээд л гэрлэчихсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм уу?" Охин нь гэрлээд шууд л яваад өгсөн үзэгдлийг Бугин ганц хором ч бодохгүй байж чадсангүй. Тэр хэзээ ч ийм төсөөлөмгүй бас амаргүй байна гэж санаагүй.

      "Хол биш шүү дээ, бид хүссэн үедээ уулзаж болно." Эцгийн хувьд Бэсүгийн сэтгэлд ч мөн тавгүй байсан ч тэр эхнэрээ тайтгаруулахыг хүснэ.

      "Мэднэ ээ, зүгээр л амархан биш байна." Бугин санаа зовонгуй, "Та Жунины талаар юу гэж бодож байна? Дахиад түүний өвчин хөдөлбөл, манай Инбинь тэр хүчнийх нь өмнө юу хийж чадах юм бэ?"

      "Магадлал бага, Кён худ Жунины өвчнийг ховор сэдэрдэг гэж хэлсэн. Өнөөдөр онцгой тохиолдол байсан."

      "Гэхдээ тийм биш байвал... Сая эмнэлэгт би зөвшөөрлөө хүчингүй болгоод охиноо салгахыг үнэхээр их хүссэн." Жунины биеэ захирч чадахаа болтлоо дэгдсэн өвчний дүр төрхийг харсан Бугин яахан цочирдохгүй байх билээ. Тэр үргэлж Жуниныг дуу муутай, хүнтэй хэрхэн харьцахыг мэддэггүй болохоор өвчин нь сэдэрсэн үед догшин төрхтэй болно гэж төсөөлөө ч үгүй байв.

Миний онцгой нөхөрWhere stories live. Discover now