Ээжээ...

526 16 0
                                    

-"Маргааш гэхэд хувьцаагаа шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурахгүй бол чиний амьдралыг сүйрүүлээд өгч чадна шүү!!"

Утасны цаанаас үсчих нэгэнд  "Дураараа бол..." гэж хэлчихээд утсаа таслан буйдан руу шидээд цэлийн харагдах том шилэн цонхоор шөнийн хотыг ширтэн аяга хар кофе уун зогсов.

Амьдрал гэдэг хачирхалтай зүйл шүү...

Давалгаан дунд хөвөх мэт үе, үе дээш цойлон гарах ч заримдаа усанд автуулж орхино.

Нэг л өдөр энэ хараал идсэн далайгаас намайг суулгах завь олдоно гэж найдаж байна...

Цонхоор тайван ширтэж бодолд автах миний хувийн орон зайд халдан буйдан руу шидсэн утас минь дахин нэгэнтээ чарлаж эхэллээ..

Би ч очиж утсаа аван харвал 'Яаралтай дуудлага' хэмээн хадгалсан дугаар байв.

Утсаа аван чихэн дээрээ тавьбал "Байна уу эмчээ? Хан Сэён өвчтний биеийн байдал муудчихлаа. Түүний зүрхний цохилт хурдацтай унаж байна." гэж залуу эр сандран өгүүлнэ.

Би ч гадуур хувцасаа өмсөн машины түлхүүрээ аваад гарч явах даа "Мэс заслын өрөөг бэлдэж бай! Би удахгүй очлоо" хэмээгээд дуудлагаа таслан яаран гүйлээ.

Эмнэлэгт ирэн зогсоод машинаасаа буун дотогш гүйж орвол дэргэдүүр зөрөх эмч, сувилагчид надад бөхийн мэндэлнэ.

Би мэс заслын өрөөнд ирэн гараа угааж халатаа өмсөн бэлдээд туслах эмч нар руугаа харан "Биеийн байдал нь хэр байна?" гэвэл нойрсуулагч эмч "Биеийн байдал одоогоор тогтвортой байна."

Би толгой дохин түүний дэргэд зогсоод "2023 оны 4-р сарын 1 өдөр 01:41 минут... Хан Сэён өвчтөнд хийгдэх тархины хорт хавдрыг салгах хагалгаа эхэллээ." гэж хэлэн хагалгааг эхлэв.

Харж байгаачилан би бол эмч хүн.. Амьдрал бол новш гэж боддог ч бусдын амыг аварч новшийн ертөнцөд тогтоон барьдаг нэгэн..

Бүтэн найман цаг үргэлжилсэн хагалгаа амжилттай дуусаж ядарч унах дөхсөн би хөлөө чирэн хагалгааны өрөөнөөс гарч ирвэл өвчтний гэрийхэн надад баярласнаа илэрхийлэн дахин дахин бөхөлзөнө.

Би ч тэдэнд "Зүгээр дээ. Өвчтний бие удахгүй дээрдэх байх." гэж хэлээд цааш өрөө рүүгээ явлаа.

"Урт шөнө байлаа шүү" гэх дуугаар урагш харвал ганц сайн найз минь хоол дэлгэн өрөөнд минь зогсож байв.

Би ч түүн рүү баярласан харцаар харан эрхэлсэн дуугаар "Хани~~~ энийг надад юм уу? Чамаас өөр надад анхаарах хүн үнэхээр байхгүй шүү. Миний сахиусан тэнгэр, дарь эх, Гэгээн Мари минь" хэмээн бараг сөхрөх нь холгүй түүнийг налан тэвэрлээ.

My husband Kim SeokjinWhere stories live. Discover now