Миний өрнөл...

175 15 0
                                    

Зарим хүмүүс үзэл бодлоо хуваалцаж, хамт даа зугаалах гэр бүлтэй байдаг..
Зарим хүмүүст уурлаж загнадаг ч аргадаж энхрийлэх гэр бүл бий..

Харин надад байсан бүхэн бол нэг нүдээрээ ч хялайж хардаггүй эцэг минь, намайг үргэлж зовоож байдаг хойд эх болон эх ондоотой дүү минь л байв.

Миний эхлэл энэ байсан юм..

Харин цааш үргэлжлэх өрнөл минь...

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Бид явсаар зорьсон газар болох SJ их дэлгүүрт хүрэлцэн ирж машинаасаа бууцгаалаа.

Яагаад ч юм энэ газар гэгээлэг өдрийн минь эхлэлийг баллах мэт мэдрэмж төрөхөд би хөмсөгөө тултал зангидан гүн санаа алдана.

Гэнэт л гараас минь атгасан бяцхан гарыг зөрүүлэн зөөлнөөр атгаад юу ч болоогүй мэт инээмсэглэн түүн рүү ширтлээ.

Би "Орох уу Сонхүн-а?" гэж асуухад тэр толгой дохив. Биднийг түрүүлэн алхан явахад Сокжин ардаас минь гүйцэж ирэн хүүгээсээ хөтлөв.

Харин бидний ард Юнги болон Хани хоёр алхана.

Их дэлгүүрийн үүдээр орохтой минь цуг ажилчид нь сүртэйгээр угтан авж бөхийгөөд "Со хадагтай тавтай морил.." гэж дуу нэгдэн хэлэв.

Би ч хүүгээ хөтлөн тэднийг тоолгүй чигээрээ явлаа.

Юнги "Хөөх.. Аргагүй л эзний охин гэсэндээ хөл тавив уу? Үгүй юу? Шууд л үүдэндээ цуглаад.." гэсээр эргэн тойрноо харан алхана.

Түүний сониуч зан нэг талаараа гайхшруулж байсан ч нөгөө талаараа дургүйг минь хүргээд амжив. Намайг сонжих харц нь хүртэл доогуур байгаа нь басамжлаад эсвэл тандаад байх шиг...

Би чимээгүй явсаар зорьсон газраа ирэхэд худалдагч нь намайг харан бөхийгөөд "Тавтай морил хадагтай.." гэж их л хүндэтгэлтэйгээр хэллээ.

Би ч толгой дохиод "Би хуримын даашинз болон хослол сонгохоор ирлээ.. Надад коллекцуудаа аваад ирээч.." гэхэд тэр биднийг тусгай өрөөнд оруулан тухтай буйдан дээр суулгаад цааш явлаа.

Биднийг суугаад удаа ч үгүй байхад нөгөө худалдагч эмэгтэй гартаа хавтастай зүйл барьж ирэн бидэнд өглөө..

Эхлээд Хани бид хоёр хамтдаа даашинзнуудаас сонгож харин бидний дэргэд Сокжин бас түүний найз Юнги хоёр хослол сонгов.

Сонгосон зүйлсийг минь авч ирэх зуурт бидэнд цай ч оруулж ирж өгсөн юм. Үүнийг харсан Юнги гэх залуу бас л "Элит юмаа.." гэсээр дуу алдана.

My husband Kim SeokjinWhere stories live. Discover now