Нагац ах....

137 31 3
                                    

Итгэл, сэтгэлээ бүгдийг нь дэнчин тавьсан бүхэн бодит байдлаас тэс ондоо байсныг мэдэх дэлхий сүйрч, тэнгэр нурж ирэхээс ч балмагдам бас аймшигтай...

Өөгүй цагаан арьсаа зулгарч, цус гартал нь үрсэн ч хэн нэгний халдаасан толбо арилахгүй байх аймшгийг хэдэн охин мэдэрсэн бол?...

Ялангуяа тэр аймшгийг мэдрүүлж буй хүн хамгийн их итгэсэн хүн чинь байх хичнээн жигшмээр, хичнээн бузар, хичнээн адгийн байдгыг мэдэх хүн хэр олон бол?..

"Чи хичнээн булбарай юм бэ? Хичнээн хөөрхөн, хичнээн ариун юм?"

"Чи яг л ээж шигээ юм... Битгий ай.. ах нь чамайг өвтгөхгүй.."

"Битгий ай!!"

"Би чамд хайртай!!"

Шөнө дунд хэн нэгний яраглан гийнах дуугаар цочин сэрсэн Сокжин өрөөнөөсөө яаран гарч Юүжиний хаалгыг татав.

Таамаглаж байснаар чимээний эзэн Юүжин хөлсөндөө нэвчин тийчлэх бөгөөд гарынх нь хумс хүрээгүй газар үлдээгүй бололтой бүх биеэ маажих аж..

Сокжин яаран түүний гарыг татаж авсан ч хэзээний түүний маажсан газруудад цус шүүрсэн байлаа.

Сокжин айх гайхах зэрэгцэн Юүжиныг олон удаа дуудсан ч тэр огт сэрэхгүйн дээр нүднээс нь зогсоо зайгүй нулимс урсана.

Үүнийг яаж аргалахаа мэдэхгүй Сокжин арга ядсандаа Юүжиныг тас тэврэн хэвтээд нэг гараараа толгойг нь илэн "Зүгээр дээ.. би энд байна.." гэх үгийг амны уншлага мэт давтсаар удалгүй Юүжин ч тайвширсан бололтой зүүдлэхээ болив.

Хэдий тайвширсан харагдах ч одоо ч эхэр татан чичрэх түүнийг энгэртээ тэврээд Сокжин өдийг хүртэл түүний туулсан бүхэн хэр их өвтгөсөн гэдгийг нь гайхаж аж..

Үргэлж л өөдөөс нь сөрсөн бүхнийг сөхрүүлж чадахаар харцтай байдаг Юүжиныг ингэтэл нь айлгаж байгаа зүйл юу гэдгийг тунгаахдаа хувьцаа эзэмшигчдийн хурал дээрх Жинугын үгэнд айн чичирч байсан нь санаанд нь буув.

"Нагац ах эргэж ирнэ.."

Гэнэт үүнийг санасан Сокжин дахин нэгэнтээ Юүжин дээр харц тогтоогоод тэр хэлээд байсан хүн нь эхнэрт нь юу хийсэн талаар төсөөлөхдөө өөрийнхөө сэтгэлийг арай гэж л барих аж..

Сокжин хөмсөг зангидан Юүжин рүү ойртоод улайтал нь маажсан хүзүүн дээр нь үнсэн үнэрээр нь уушгиа дүүргэж аваад санаа алдан нүдээ анив.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 21 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

My husband Kim SeokjinWhere stories live. Discover now