Сайн ээж болно..

183 16 0
                                    

Ким Сокжин биш би л харин жинхэнэ галзуу амьтан байж...

Тэр өдөр олон зүйл болсныг мэдэж байгаа ч яаж шууд хамт амьдрах шийдэлд хүрч чаддаг байнаа. Бодохоор л өөрийгөө цохиж унагамаар санагдаад байх юм.

Өөрийнхөө хэр тэнэг болохыг гайхан хэвтэж байтал хаалга тогшсоор "Хамт цай уух уу?" гэх Сокжины хоолой сонсогдлоо.

Би тэднийд нүүж ирээд хоёр хонож байна. Ойрд ажил бага байгаа тул эрт тарж байгаа болохоор тэдэнтэй таарах нь ч их болсон.

Би орноосоо босон хаалга онгойлгоод "Тэгье ээ" гэсээр түүнийг даган зочны өрөө рүү орлоо.

Сокжин цай аягалан буйдан дээр өөдөөс харж суугаад "Гэрээгээ бэлдчихсэн.. Тэгээд чамд харуулах гээд.." гэсээр хавтсанд хийсэн гэрээг над руу түлхэв.

Би гэрээг авч уншаад "Ерөнхий дөө болж байна гэхдээ нэмэх хэдэн зүйл байна л даа.." гэхэд тэр толгой дохиод надад үзэг өглөө.

Би "Гэрээний гэрлэлт тул бие мах бодийн холбоо үүсгэхгүй байх, бас гэрлэлт цуцлах тохиолдол үүсвэл хоёр тал хөрөнгө хуваах тал дээр зөрчил үүсгэхгүй байхыг хүсэж байна." гэхэд тэр цай уунгаа зөвшөөрсөн аятай толгой дохиод "Гэхдээ хөрөнгө хуваах зөрчил гэдэг нь юу гэсэн үг вэ?"

Би "Тэр бол би танай гэрт амьдарч байгаа болохоор салах тохиолдолд чиний хөрөнгийг булаацалдахгүй бас хүүхэд өсгөх тал дээр бид салвал Сонхүн мэдээж чиний халамжинд өсөх болно. Ийм утгаар л.." гэхэд Сокжин "Ойлголоо.." гэлээ.

Би гарын үсгээ зурж түүнд гэрээгээ дамжуулаад түүнийг гарын үсэг зурахаар ширээ рүү ойртоход "Чи үнэхээр итгэлтэй байна уу?" хэмээн түүнээс асуугаад өөдөөс нь харахад тэр "Тийм ээ.. яагаад үгүй гэж? Би л эхэлж чамд санал тавьсан шүү дээ. Тэгээд ч Сонхүнд чи хэрэгтэй гэж бодож байна."

Би "Гэхдээ чамд зүгээр юм уу? Энэ гэрлэлтийг би өөрийн ашиг сонирхолд хүрэхийн тулд Со захиралын хүслээр хийж байгаа. Харин чи Сонхүны төлөө... гэвч гэрлэлтийн дараа ч чи хүнд сэтгэлтэй болж болно шдээ."

Сокжин "Тэр... боломжгүй байх."

Би түүний хэлсэн үгийг сонсоод урд байх цайгаа аван "Боломжгүй зүйл гэж байдаггүй юм.." гэсээр ууна.

Сокжин "Тэгвэл чи... чи ч гэсэн хүнд сэтгэлтэй болж магадгүй шдээ."

Би түүний хэлсэн үгэнд инээгээд "Сэтгэл, итгэл, хайр... Бүгд эрт орой хэзээ нэг цагт үгүй болчихдог болохоор тиймэрхүү тэнэг зүйлсэд итгэдэггүй юм. Харин чамд тийм зүйл болох юм бол тэр дор нь гэрээгээ цуцалж салах өргөдөлөө өгч болно. Тиймээс надад хэзээ ч хамаагүй хэлж болно шүү би ямар нэг байдлаар чаргууцалдахгүй."

My husband Kim SeokjinWhere stories live. Discover now