Гэрээ байгуулъя..

193 16 2
                                    

Ядаргаатай хөгшин чөтгөртэй хийсэн ярилцлага амжилт олоогүй болоод ч тэр үү? Ууртай нь аргагүй газар дэвслэн гарахаар явж байтал өөдөөс хөгшин чөтгөрийн шулам шиг авгай гараад ирэв.

Харахаас ч жигшмээр санагддаг түүнтэй харц тулгарах тэр агшинд дөл адил бөхөлзөн байсан уур хилэн минь дүрэлзэн аслаа.

Түүнийг тэвчээгүй дээ хурдан алхсаар урд нь очоод "Хүний юманд дураараа хүрч болохгүй гэж өөрт чинь зааж өгөөгүй юмаа даа? Пак авгай??" гэж ширүүхэн асуугаад хүзүү рүү нь харвал тэр сувдан хэлхээ бүхий үнэтэй зүүлтийг гараараа халхалах гэж оролдов.

Пак авгай "Би чиний хойд ээж чи яаж надтай ингэж ярьж чадаж байнаа?" гэсээр над руу муухай харахад би түүнд улам ойртоод "Гахайн хүзүүн дээр сувд гэдэг шиг өөрийн чинь дур гутам царайнд ээжийн минь үнэт эдлэл хичнээн зохидоггүйг мэддэггүй юм уу?" гэж хэлээд гараа явуулан сувдан зүүлтнээс чангаахад цагаан гантиг шалан дээр сувднууд бороо адил шаагин асгарав.

Би доош хараад "Өөрийн чинь хүзүүнд байснаас газарт өнхөрч байсан нь тэдэнд илүү үнэ цэнэтэй байх." гэж хэлчихээд түүнийг мөрлөн гарлаа.

Ард минь түүний ууртайгаар бархирах дуу хадааж хойноос минь хараан орилоно.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Author's pov:

Юүжиныг гарч явсаны дараа Со ерөнхийлөгч эхнэрийнхээ орилох, хараах дуугаар өрөөнөөсөө гарч ирэв.

Эхнэрийг нь тойрон байсан үйлчлэгчид бүгд түүнийг харан бөхийхөд Со ерөнхийлөгч тэднийг юу хийж буйг сонжин хараад царай нь хувьсхийн тийм гэхийн аргагүй ууртайгаар эхнэрээ алгадаж орхиод "Хэн чамайг дураараа үүнд хүрч болно гээв?" гэж асуув.

Эхнэр нь айсандаа уруул нь чичрэн "Энийг би биш Юүжин ингэсэн тэр миний хүзүүнээс зулгаагаад зүүлтийг тасдаж орхисон байхад яагаад намайг цохиж байгаа юм?"

Со ерөнхийлөгч түүнийг сонсохыг ч хүсэлгүй "Нүднээс далд ор!" гэж орилоход эхнэр нь ум хумгүй гүйн алга болов.

Тэрээр газарт өвдөглөж суугаад өмнөх эхнэрийнх нь буюу Юүжиний ээжийн хэрэглэдэг байсан зүүлтний сувд нэг бүрийг газраас түүн цуглуулсаар уруулаа зуун "Уучлаарай хайрт минь.. үнэхээр уучлаарай" хэмээн өршөөл ирнэ.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Yujin's pov:

Хани "Тэгээд чи Сонхүны аавд юу гэж хэлсэн юм?" гэж асуугаад өөдөөс минь харан суухад би арагш гэдийн сандлын түшлэг налан нүдээ аниад "Юу гэж хэлэх вэ дээ... галзуугаар нь дуудаад дахиж уулзахгүй байцгаая гэхчихээд яваад өгсөн." гэхэд тэр миний гуя руу цохиод "Чи өөрөө ёстой галзуу!! Зүгээр зөвшөөрөхгүй яасан юм? Тэр залуу хичнээн алдартайг мэдэх үү? Тэгээд ч чи зөвшөөрсөн бол ээжийнхээ хүслийг өвлөж авч чадах байж."

My husband Kim SeokjinWhere stories live. Discover now