Галзуураа юу?

183 13 0
                                    

Ийм нөхцөл байдалд энэ хүнтэй таарна гэж бодоогүй болохоор ч тэр үү эвгүй санагдаж байв. Харин түүнд энэ тийм ч сонин биш бололтой..

Ким захирал өөдөөс минь харан суугаад урд байх хоолны цэсийг аваад "Та ямар хоол захиалах вэ?" гэж асуулаа.

Би түүн рүү ширтэн сууж байгаад мөрөө цэхлэн өнөөдөрт зориулж өмссөн цагаан өнгийн даруухан хослолоо тэгшлээд "Тэгэхээр Ким захиралаа... энэ нөхцөл тийм ч-" гэсээр ярьж эхэлтэл тэр үгийг минь таслан "Таатай биш байгааг ойлгож байнаа.. гэхдээ эхлээд хооллоё." гэж хэлсэнээ зөөгчийг дуудлаа.

Тэр жоохон бүдүүлэг юм... Эхлээд над руу харах ч үгүй шууд сууснаа хоолны цэс сонирхож, дараа нь үгийг минь таслаад одоо харин юмсыг дараа нь гэж хойшлууллаа. Зарим талаараа тэр Со захиралтай адилхан юм. Тэр хүүхдээ их хайрладаг бол Со захирал тийм хүн биш..

Надад энд ингээд суух шаардлага байхгүй ч зүгээр л чимээгүйхэн хооллож эхлэв. Тэр үнэхээр ямар ч зүйл ярихгүй хооллох бол би түүн рүү хааяа нэг хялам хийнэ.

Тэр дажгүй залуу ч миний сонирхол яавч биш! Яавч шүү!!

Хоол дууссан хойно тэр над руу хараад "Бүдүүлэг байсныг уучлаарай. Гэхдээ би өнөөдөр шинэ нарийн бичиг ажилд авах гээд нилээд завгүй байлаа. Тэгээд хоолоо идэж амжаагүй юм." гэснээ даруухан инээмсэглэв.

Би "Зүгээр дээ.. үнэндээ би ч бас хагалгаатай байсан болохоор хооллож амжаагүй юм. Тэгвэл би ингээд-" гэсээр дээш босоод "Явах уу даа.." гэхэд  тэр хөмсгөө өргөн инээмсэглээд "Яарах хэрэг байхгүй байхаа.. энэ бидний гурав дах уулзалт шүү дээ. Тиймээс Сонхүн ч бас баярлах байх гээд би түүнийг дуудчихсан."

Бурхан минь... Энэ эр үнэхээр итгэмээргүй дураараа хүн юмаа!!

Намайг том хараад ам нээж ч амжаагүй байхад ард минь хүүхдийн гүйх чимээ бас "Ээжээ" гэх цангинасан хоолой цуурайтах нь тэр..

Энэ л дутаж дээ...

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Author's pov:

"Чи тэгэхээр Сараг халчихсан юм уу? Тэгээд хэн чиний уулзалт зөвлөгөөний цагыг тохируулж энэ ажлуудыг хийх болж байна??" гэсээр цагаан царайтай намхавтар залуу үглэх бол Сокжин нарийн бичгийн ажилд орох хүсэлт тавьсан хүмүүсийн анкетийг эргүүлэн сууна.

Сокжин "Энд надад тусал гээд бурханаас явуулсан Мин Юнги гээд нэг сайхан залуу зогсоод байх юм." гэсээр түүн рүү харахад Юнги "Би өөрийгөө мэдэж байна. Гэхдээ удаан нарийн бичгийг чинь орлож чадахгүй шүү би чинь-"

My husband Kim SeokjinWhere stories live. Discover now