Зөвшөөрлөө..

193 14 2
                                    

Би "Чи үнэхээр сонин хүн юм Ким Сокжин..."
Үүнийг хэлчихээд яг ямар царай гаргаснаа мэдэхгүй юм. Гэхдээ тэр өөдөөс минь ширтэн инээд алдав.

Яагаад ч юм бэ би ч мөн түүнийг даган инээнэ. Саяхан л хэн нэгнийг нүдэн дээрээ алдаад буланд шигдэн уйлж суусан юмсан. Харин түүний ачаар би одоо инээж байна.

Тэр үнэхээр сонин...

Сокжин "Миний хувьд чи л сонин.. Би уг нь хүнээс нэг зүйлийг олонтоо асууж шалгаадаггүй. Гэхдээ чи гарч ирээд л би өөрчлөгдсөн.. Тэгээд дахин нэг удаа бодож үзэхийг хүсье." гэж хэлэн хаалгаар гарахаар эргэн явж байгаад гэдэргээ харж инээмсэглээд "Нааштай хариу сонсоно гэж найдаж байна." хэмээгээд намайг орхилоо.

Би түүний саяхан зогсоод инээж байсан газар руу удтал ширтэн бодолд автав.

Нааштай хариу... нааштай хариу..

Эргэлзэж байна. Тэр надаас боломжгүй зүйл асууж байгааг мэдэх хэдий ч дотор минь байгаа энэ эргэлзээ яагаад ч юм түүний хүссэн зүг рүү илүүтэй хазайхыг мэдрэнэ.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Өрөөний хаалга тогшин орж ирсэн Хани хажууд минь суугаад "Өчигдөр... хагалгаа амжилтгүй болсон гэж сонссон...." гэж хэлэх дээ бүлх залгисан аятай хоолой нь сулран над руу харлаа.

Санаа нь зовж байгаа бололтой.. Арга ч үгүй байлгүй дээ.. Ийм зүйл тохиолдох бүрт би өрөөндөө шигдэж өөрийгөө буруутган харамсан гашууддаг. Тэгэх бүртээ хэнтэй ч уулздаггүй.

Би түүний хамрыг чимхэн инээмсэглээд "Би зүгээр дээ..." гэвэл тэр над руу гайхан том харлаа.

Би хажууд минь суух түүнийг сугадан мөрийг нь налаад "Өчигдөр би.. маш их гуниглаж байсан юм. Гэтэл гэнэт л харанхуй өрөөнд минь гэрэл тусгаад хаалттай хаалгыг минь тогшоод хэн нэгэн зөвшөөрөл ч авалгүй ороод ирсэн.."

Намайг ийн хэлэхэд Хани гайхан над руу толгойгоо эргүүлэх нь мэдэгдэв.

Хани "Хэн тэр билээ? Тэр хэн нэгэн нь..?"

Би "Ким Сокжин.."

Энэ нэрийг сонсон Хани намайг өөр рүүгээ харуулаад "Ким захирал уу?"

Би толгой дохиод "Ммхн.."

Хани "Дэбакк... Тэгээд юу болсон юм?"

Би "Тэр дахиад асуусан.. Гэрлэлт.. бас түүн дээр Жину очсон байна лээ.. надтай гэрлэвэл зовно намайг шулам гэж хэлсэн юм байх..." хэмээгээд инээхэд Хани "Тэр н*вш яах гэж Ким захирал дээр очсон юм бол?"

My husband Kim SeokjinWhere stories live. Discover now