Гэр бүлийн нэг өдөр..

179 16 0
                                    

Маргааш өглөө нь би эртхэн босож өдөрлөгт зориулж өдрийн хоол болон унтаж байгаа аав хүү хоёрт зориулж өглөөний цай бэлдэв.

Хормогч зүүж гал тогооны ажил хийх нь дасаж сураагүй надад шинэлэг мэдрэмж төрүүлэнэ. Өмнө нь хэзээ ч өөрийн гэсэн гэр бүлдээ зориулж ийм зүйл хийж байгаагүй болохоор ч тэр үү.. цаанаасаа л сайхан санагдах аж..

Аз жаргал дүүрэн бүх зүйлээ бэлдэж дуусаад эргэж харахад Сокжин унтлагын хувцастайгаа шанаагаа тулан над руу харан сууж байв.

Би түүнийг гал тогоонд байгааг мэдээгүй байсан болоод ч тэр үү цочсон доо уулга алдаад түүн рүү том харлаа.

Би "Чи хэзээ ороод ирсэн юм?" гэж асуухад тэр хананд байх цаг руу хараад "Бараг гучин минут болж байна."

Би бэлдсэн өглөөний цайгаа ширээнд өрөөд "Ирсэн бол мэдэгдэхгүй яасан юм?" гэхэд тэр инээмсэглээд "Их жаргалтай байхаар чинь сатааруулж чадсангүй ээ.."

Түүний үгэнд хэсэг бантаад "Х-хэн жаргалтай байсан гэж?... би явж Сонхүныг сэрээлээ.. өглөөний цайгаа ууж байгаарай." гэчихээд шалавхан алхсаар Сонхүны өрөөнд орж ирлээ.

Сонхүныг харвал тэр маш тайван унтаж байв. Уг нь ингээд жоохон унтуулмаар байвч өнөөдөр өдөрлөгтэй тул сэрээхээс өөр арга байсангүй.

Би дэргэд нь очиж суугаад "Сонхүн-а сэрээрэй.. босоод өглөөний цайгаа ууцгаая.." гэхэд тэр нүдээ арай гэж нээгээд инээмсэглэн "Ээжээ?" гэхэд нь хичнээн хөөрхөн харагдсан гэж санана.

Өөрийгөө барьж чадалгүй түүний хацрыг үнсээд "Алив өглөөний цайгаа ууя.." гээд түүнийг босгон нүүр гарыг нь угаалгаад гал тогоо руу орлоо.

Жаргалтай нь аргагүй хөтлөлцөн орж ирсэн бид хоёрыг ажин суусан Сокжин "Одоо л нэг амь орсон гэр шиг байна шүү.." гэж хэлээд өглөөний цайгаа ууцгаав.

Хамт оройн хоол идэж, өглөөний цай ч ууж хамт даа амьдарч өдөр бүр царайг нь хараад яг л жинхэнэ гэр бүл шиг..

Дотор минь давалгаалах энэ үл таних мэдрэмж хэтэрхий тааламжтай байгаа нь хачин юм гэж бодонгоо бэлдсэн өглөөний минь цайг амтархан уух гэрээт нөхөр болон хүү рүүгээ харлаа..

"Идэж байгааг нь хараад л цадчихдаг.." гэж хүмүүсийг ярих бүрт би утгагүй юм гэж дотроо боддог байж билээ. Гэтэл үнэхээр л ингээд идээд сууж байгааг нь харахаар цадах мэдрэмж төрж болдог байсан байх нь...

My husband Kim SeokjinWhere stories live. Discover now