Амин хайртай үр минь...

162 24 7
                                    

Сокжин "Тэгэхээр та хоёр өнөөдөр хамтдаа үлдэх нь ээ?" гэж асуун Сонхүний толгой дээр гараа тавихад бяцхан минь инээмсэглэнэ.

Сонхүн "Тиймээ.." гэсээр баярлах бол би түүнийг харж инээмсэглээд "Бидэнд санаа зовох хэрэггүй дээ... Орой ямар хоол идмээр байна?" гэж асуувал Сокжин урдуур унждаг урт чолкийг минь илэн чихний ард тохоод "Тонкацү.." гэв.

Үсийг минь арагш болгосонд сорви минь гарч ирсэн тул би Сонхүнд харагдуулахгүйн тулд сандран сорвио буцаж үсээрээ хаагаад "З-за бид тэгвэл оройн хоолоо бэлдэх болохоор чи хурдан ирээрэй. Сонхүн аавыгаа баяртай гээрэй" гэхэд Сонхүн аавыгаа доошлохыг дохиод хацарт нь үнсэн "Баяртай ааваа.." гэлээ.

Сокжин хүүгээ үнсээд дараа нь над руу ойртон үсийг минь дахин хойшлуулж сорви дээр минь үнсээд "Битгий ич!! Чи хөөрхөн байна" гэхэд нь миний нүүр байдгаараа мэнчийн улайгаад түүнийг бушуухан үдэж өгөв.

Хүүтэйгээ хоёулхнаа бүтэн өдөржин үлдэж байгаа нь анх удаа болохоор цаанаасаа сандраад ч байх шиг..

Сокжиныг явсан хойно бид гэрээ хамтдаа цэвэрлэж, цугтаа кино үзэж, өдрийн унтлагаа ч бас хамт хийгээд нэг мэдэхэд оройн хоолны цаг болсон байсан юм.

Намайг оройн хоолны зүйлсээ бэлдэж байхад Сонхүн маань ч бас сандал дээр зогсон надад туслана.

Би "Манай Сонхүн мундаг шүү ногоогоо яасан сайн угаасан юм бэ?" гэж асуухад бяцхан маань инээмсэглээд "Ээжийн хүү болохоор л тэр шүү дээ.." гэхэд нь хайр хүрсэндээ түүнийг тэврээд зөндөө үнсээд буулгалаа.

Дараа нь би гахайн махаа шарахаар тос халааж тавиад ногоогоо хэрчихээр эргэж харан зогсов.

Хэрвээ дараа нь юу болохыг мэдсэн бол хэзээ ч хүүгээ хараанаасаа салгахгүй байсан юм...

Бүх зүйл хоромхон төдийд болоод өнгөрсөн. Надад угаасан төмсөө өгөхөөр явж байсан Сонхүны гараас нэг төмс үсрэн газар унаж түүний хойноос явж байсан Сонхүн халуун тосыг цохин унагаав.

Би үүнийг харан орилсоор "ҮГҮЙ ЭЭ СОНХҮН-А!!"

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Seokjin's pov:

Ажил тарах цагаа хүлээн суусан миний утсанд дуудлага ирэн авахад танихгүй эрэгтэй хүний хоолой дуулдан "Та Ким Сокжин мөн үү?" гэж асуув.

Би "Тиймээ мөн байна?" гэхэд харилцуурын цаана "Та яг одоо **** эмнэлэгт ирж болох уу? Эхнэр болон хүү чинь одоо эмчилгээний тасагт байна!" гэх мэдээг дуулгалаа.

My husband Kim SeokjinWhere stories live. Discover now