Хуримын бэлтгэл...

181 19 2
                                    

Түүний зөөлөн уруулыг мэдрэн улам шунасаар зөрүүлэн үнсэж байтал бидний хажууханд чимээ гаран "Ээжээ?" гэх Сонхүны хоолой сонсогдоход би сандарсандаа Сокжиныг хүчтэй түлхэж орхиод эргэж харан "Өө.. Сонхүн-а?.. Яагаад сэрчихсэн юм?" гэж асуун түүний дэргэд очоод дээш нь өргөж тэврээд "Хамт унтах уу? Чамайг унтуулъя" гэсээр түүний өрөө рүү явав.

Арагшаа эргэж харахаас ч ичиж байсан тул чигээрээ явсаар Сонхүны өрөөнд орлоо.

Би "Манай Сонхүн ийм орой болж байхад унтахгүй бол болохгүй.." гэж хэлэн түүнийг оронд нь оруулж хөнжлөөр хучиж өгөхөд тэр гараас минь атган нүдээ анилаа.

Би түүний царайг удаан ширтсээр жижигхэн боловч хэлбэр сайтай хөмсөг, урт сормуус, эгдүүтэй хамар, хөөрхөн уруулыг нь нэг бүрчлэн харж аваад унтах хүртэл нь хүлээн суув.

Удалгүй түүний жигдхэн амьсгал сонсогдож түүнийг унтсан хойно дэргэдээс нь зөөлөн бослоо. Гэвч өрөөнөөс нь гарч чадсангүй.

Сокжин өрөө рүүгээ явсан болов уу? Царайг нь яаж харнаа?.. гэж бодон дороо эргэлдсээр сэтгэл шулуудан арай гэж Сонхүны өрөөнөөс гарлаа.

Намайг гарч ирэхэд Сокжин яг өөдөөс ирж таарав. Би ч ичсэндээ нүүрээ хийх газаргүй өөр тийш хартал тэр зөөлөн инээгээд дэргэд минь ирэн "Сайхан амраарай ирээдүйн эхнэр минь..." гэж хэлээд өрөө рүүгээ орлоо.

Би түүнийг явсан хойно барьсан байсан амьсгаагаа тавьж солиотой мэт цохилох зүрхээ тайвшруулахаар гараа цээжин дээрээ авав.

Би "Чи ч мэдрэлийн эмчид үзүүлэх хэрэгтэй бололтой Со Юүжин!" хэмээн өөртэйгөө ярьсаар өрөө рүүгээ явлаа.

Seokjin's pov:

Юнги "Тийм жаргалтай байна уу? Наад ам чинь урагдлаа.." гэхэд нь Юүжины ичсэн царайг төсөөлөн инээмсэглэж байсан би бодит ертөнцөд бууж ирлээ.

Би Юнги рүү хараад "Атаархаа юу?" гэхэд тэр нүдээ эргэлдүүлээд "Хөөе.. хэн хүнтэй суух бодол алга гээд байлаа? Гэтэл одоо болохоор атаархаа юу гэнэ шүү.. Хүн ч аймар амьтан шүү яаж ч хувирч мэдэх юм.." гэсээр биеэ үрэв.

Юнги "Тэгээд хэзээ хуримаа хийх гэж байгаа юм?" гэхэд нь би "Сарын дараа.." гэхэд тэр над руу аймар харсанаа "Арай хурдан уу?" гэсээр урдаа байх шүүсийг ууна.

Би "Бид хамт амьдарч байгаа шд.. Эртхэн гэрлэвэл илүү амар биз дээ.." гэхэд тэр амандаа байх бүх шүүсээ над руу тургиад "Хөөе чи!! Яагаад надад хэлээгүй юм?? Бас яагаад шууд нэг гэрт орчихдог байнаа? Бас Сонхүн юу гэж байна? Чи хүүгээ сайн харж байгаарай чамайг байхгүйд Сонхүнд яаж ч хандах юм билээ?"

My husband Kim SeokjinWhere stories live. Discover now