Гэр бүлийн уулзалт..

226 15 2
                                    

"Ээжээ" гэх цээлхэн хоолойгоор гайхан арагш харав.
Яагаад эргэж харсанаа мэдэхгүй юм... Намайг яавч ингэж дуудахгүйг мэдэж байгаа ч зөнгөөрөө л эргээд харчихсан байлаа.

Хүүгийн аав ч гайхан хүүхэд рүүгээ харах бөгөөд над руу нэг гайхаж харан буцан хүү рүүгээ хараад "Чи сая юу гэсэн бэ?" хэмээн хүүгээс асуухад хүү над руу гараараа зааснаа "Ээж" гэж хэлэх нь тэр..

Би бүр ч цочирдон өөр рүүгээ заагаад "Би юу?" гэхэд өнөөх залуу гайхах нь битгий хэл баярлан хүүгээ эргүүлээд "Сонхүн-а одоо ааваа гээрэй?"

Гэтэл бяцхан жаал маань ааваасаа буугаад над руу гүйж ирэн хөлнөөс минь тэврээд "Ээжээ" гэж дахин нэг хэлэх нь тэр...

Би "Би ээж чинь бишээ Сонхүн-а эгч нь энэ эмнэлэгийн эмч.." гэсээр хүзүүндээ тохсон чагнуураа харуулахад тэр толгой сэгсрээд "Ээж" гэж хэлэв.

Би юу гэхээ мэдсэнгүй. Намайг ээж гэж дуудаж байгаа хүүхдийг уурлаж загналтай нь биш, аргадаж гуйсан ч ойлгох шинж алга.. Тэгээд ч намайг ээж гэж дуудаж байхыг бодвол тэр ээжгүй байх..

Үг хэлж чадалгүй амаа хий дэмий нээн буцаж хаан байхад аав нь хүрч ирээд "Хүү маань өнөөдөр анх удаа л ийм авир гаргаж байна. Тэр юм ярьдаггүй юм л даа. Уучлаарай эмчээ.." гэсээр бөхийгөөд хүүгээ надаас аван "Хүү минь энэ эгч нь ээж нь бишээ.."

Сонхүн эсэргүүцэн хөмсөг зангидаад "Ээж" хэмээснээ мөрөндөө үүрсэн бяцхан цүнхнээсээ үгтэй картнууд гаргаж ирэн хэдийг нь аавдаа өгөөд хошуугаа унжуулав.

Түүний аав над руу харснаа "Та түүнд ээж нь гэж хэлсэн юм уу?" гэхэд нь би толгой сэгсрээд "Юу л даа.. Таныг ирэхийн өмнөхөн хүү чинь нэг жаалын ээжид дээрэлхүүлээд байсан болохоор нь би ээж нь байна гэж хэлээд өмөөрсөн юм. Магадгүй тэр буруу ойлгосон бололтой.."

Биднийг ийн байтал цаанаас Хани гүйж ирээд "Юүжин.. надад нэг туслаач яаралтай.." хэмээв.

Би "Уучлаарай.. Би яаралтай ажилтай болчихлоо." гэсээр гэнэтхэн хүү минь болох дөхсөн жаал руу даллаад "Баяртай." гээд Ханиг даган гүйлээ.

Дотроо хэцүүхэн нөхцөл байдлаас минь салгаж өгсөн Хани даа баярлаж байв.

Би "Тэгээд юу болсон юм.?"

Хани "Чи цээжний хөндийн зураг сайн шинждэг биздээ.. надад нэг өвчтний зураг хараад өгөөч." гэв.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Хани "түрүүн хүүхдийн тасагт юу хийж байсан юм?"

My husband Kim SeokjinWhere stories live. Discover now