Жирэмсэлж болохгүй!..

213 22 5
                                    

Би "Со захиралаа энд юу хийж яваа юм?" гэсээр түүн рүү хөмсөг зангидан харахад тэр үргэлж л гаргадаг үл тоосон төрхөө гаргасаар "Би төрсөн охин дээрээ ирж болохгүй хэрэг үү? Гэрт чинь очтол чи тэндээс явчихсан байна лээ.."

Би шүдээ зуусаар "Ямар чухал хэрэг болоод намайг олоод ирээв?.. Бас намайг яагаад нүүснийг мэдэхгүй байгаа юм биш биз дээ?" гэсээр асуухад тэр над руу нэг харсанаа "Жинугаас болсон гэж үү?... Тэглээ гээд нүүх ч гэж дээ... Бас яахаараа энд амьдарч байдаг юм? Намайг дагаад яв!!"

Тушаасан мэт хэлсэн үгэнд нь би "Би удахгүй Сокжины эхнэр болно. Тэгээд л хамт амьдарч байна. Аан бас хүмүүжилгүй хүүдээ бусдын гэрт хулгайгаар орохоо боль гэж зааж өгөөрэй! Өөр таньтай ярих юм байхгүй." гэсээр явах гэтэл тэр их чангаар "СО ЮҮЖИН!! Яг одоо дагаад яв!!" гэв.

Би түүн рүү муухай хараад "Хүүхэд сэрээлээ шдээ!!!" гэсээр Сокжины өвөрт байх Сонхүн руу хараад дараа нь Сокжинд хандан "Бид түр ярилцах хэрэгтэй байна. Сонхүн даарчихна түрүүлээд ороод амарч бай даа..." гэхэд Сокжин санаа зовсон аятай хараад "Зүгээр юм уу?"

Би толгой дохиод "Ор доо.." гэхэд Сокжин Со захиралд бөхийгөөд хүүгээ тэвэрсээр гэр рүүгээ оров.

Би Со захирал руу эргэж хараад "Одоо бас яагаад хэлсэн үгнээсээ буцаад байгаа юм? Яасан намайг Сокжинтой жинхнээсээ гэрлэх гэсэн чинь SJ хайран санагдаад Жинуд өгмөөр санагдаад эхэлсэн үү?"

Со захирал үгийг минь тоолгүй машин руугаа эргэх дээ хажууд байх хамгаалагчдадаа "Түүнийг машинд суулга!" гэв.

Би "Би өөрөө суучихаж чадна!" гэж хамгаалагчдад нь хэлээд машинд нь орж суулаа.

Би "Хэлэх юм байвал хурдан хэл!!Би гэртээ орж амармаар байна." гэхэд тэр бас л үгийг минь үл ойшоогоод "Гэр рүү хөдөл" гэж жолооч доо хэллээ.

Би түүн рүү гайхан хараад "Би тийшээ чинь явахгүй!! Намайг буулга!! Буулгахгүй бол үсэрлээ шүү!!" гэсээр машины хаалганаас зууртал Со захирал гараас минь татаж болиулаад "Дэмий юм хийх хэрэггүй!! Би чамайг ар талтай болгохын тулд гэрлэ гэсэн болохоос тэдэнтэй ингэж дотно болж хамт амьдар гээгүй!" гэв.

Уур минь бадарч ирэн би муухай хараад "Миний юу хийхийг яагаад та заах ёстой гэж? Би таны боол зарц шиг санагдаад байна уу? Тэгж их заах дуртай бол өнөөх алиа салбадайнууддаа л заа!"

Со захирал "Чамд заах гэсэнгүй.. Одооноос эхлээд гэрлэх хүртэлээ төрсөн гэртээ бай!"

My husband Kim SeokjinWhere stories live. Discover now