Хэсэг 04: Үдэшлэг сүйтгэх үү?

248 38 22
                                    


------------✧♡✧-------------


Хараал идсэн тэр бүх үйл явдал тохиолдсоноос хойш нэлээн хэдэн хоног өнгөрчхөж.Тэр өдөр усанд орсныхоо дараа хүйтэн зүйл уусан эсвэл хэт даарснаасаа болоод ханиад авчихсан юм шиг байна.

Би бараг 4 хоногийн турш өрөөндөө бүгэж байна даа! Хоол идэх, бие засах үедээ л гардаг.

Яг энэ үед компьютерээ асаан Netflix-ээс шинэ кино үзэх гэтэл Жонвоноос дуудлага ирж сэтгэлд минь бага ч болов гэрэл гийгүүллээ.

"Ээе, за юу байна даа?"

Би хөнжилдөө улам шигдэн түүний өнгө аясыг ажиглан инээсээр "Чи ч үнэхээр цоглог байна шүү" гээд түүнд атаархаж буйгаа илэрхийлэв.

"Ахх, гадаа үнэхээр халуун байгаа учраас би хөлөрчихсөн сууж байна.Харин чиний хувьд бол өвөл л болж байгаа байх даа.Тийм ээ?"

Жонвон энэ үед дэрээ тэвэрсээр орон дээрээ өнхрөнгөө "Тэгээд чи хэзээ зүгээр болох шинжтэй байна?" гэж асуулаа.


"Ер нь дажгүй байгаа шүү.Өдрөөс өдөрт өмнөхөөсөө илүү дээрдэж байгаа.Удахгүй эдгэрчих байх гэж найдаж байна"

"Би чам дээр очиж болох уу? Би өвдөхгүй ээ.."

"Хүсэж байвал хүрээд ирээ.Гэхдээ би үнэхээр аль хэдийн үхчихсэн хүн шиг царайтай болчихсон байгаа шүү!"

"Хэзээнээс чи надад ямархуу харагдахаа анхаардаг болчихсон юм?"

"Аа..." Би цээжээ даран сэдвийг өөрчилхөөр гэнэт ёолсоор "Минутын дараа уулзъя" гээд утсаа таслав.

Би өрөөнөөсөө гарч угаалгын өрөө лүү хэдэн өдөр өмссөн өмхий хувцсаа солихоор цэвэрхэн хувцсаа аван ортол яг энэ үед доод давхраас хүмүүсийн хашхиралдаж, ямар нэгэн зүйл тачигнуулах чимээ чангаар сонсогдлоо.

"Сонхүн, та наана юу хийгээд байгаа юм бэ!!!!!?" Би хувцсаа солин, нүүр гараа угаагаад өмнөхөөсөө арай дээр царайтай болсныхоо дараа угаалгын өрөөнөөс гартал өнөөх чимээ сонсогдсоор байх ба юутай ч доошоо буухаар шийдсээр Жонвоныг удахгүй ирнэ гэж бодон, буув.

Хэрвээ эцэг эх маань ажил дээрээ үргэлж биш, ядаж хааяа хүрч ирээд гэртээ юу болдгийг бага ч гэсэн мэддэг байсан бол Сонхүн лав ингэж хүмүүжихгүй байх байсан байх.Тэр үнэхээр залхуу.Хэрвээ залхуу хүмүүсийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болдог байсан бол тэр жил бүр нэгдүгээр байрт орох нь тодорхой байх байсан юм.

KEEP IT SECRET | LEE HEESEUNG |Where stories live. Discover now