Хэсэг 25: Надтай хамт унтаач

270 51 24
                                    

------------✧♡✧-------------

Гэр дотор ийш тийш алхсаар, түүнийг дагаж явах эсэхдээ эргэлзэн зогсох намайг Хисын гайхан харах үед би түүнд хандан,

"Ер нь би яагаад намайг жигшмээр гэж боддог хүнтэй хамт хонох ёстой гэж?" гэж бухимдсан өнгө аястай хэлсэнд тэр сая л намайг яагаад уурлаад байсныг ойлгох шиг болон, инээмсэглэлээ.

"Чи намайг тоглож хэлснийг ойлгоогүй байх нь ээ? Би чамтай хамт унтмаар байгаагаа түүнд хэлэх ёстой байсан бол тэр намайг аль хэдийн тонилгочих байсан юм."

"Хүлээ.."

Хисын уурыг минь гарсан эсэхийг шалгаж буй бололтой байн байн нүд рүү минь харсаар, гэнэтхэн нүүрэндээ ёжтой инээмсэглэл тодруулан, хажуугаар минь зөрөхдөө толгойгоо сэгсрэх нь намайг шоолж буйг илтгэж байв.

Тэр хувцсаа солих ёстойг минь мэдээгүй бололтой хаалгаар шуудхан гараад явчихсанд би гайхсаар, хойноос нь түүнийг дуудсан боловч сонсоогүй тул хамт явахаас өөр аргагүйд хүрэн, хойноос нь арай гэж гүйцэж очоод, машины урд талын суудалд нь түүнтэй зэрэгцэн суулаа.

Санаа зовох хэрэггүй ээ, Хёна.Том цамц, шорттой байгаа учраас хэн ч өө олж харахгүй байх.

"Таны намайг эндээс авч явах санаа чинь хамгийн шилдэг нь байлаа шүү!"

"Сонхүн анхнаасаа л иймэрхүү хий дэмий зүйл дээр ингэтлээ зүтгэх ёсгүй байсан юм.Эцэст нь тэр энэ бүхнийг ойлгох байх гэж найдъя.Чи ч гэсэн хүссэн газар луугаа хаашаа байсан ч явах эрхтэй хүн шүү дээ."

"Маргааш энэ бүхэн дуусгавар болно гэдэгт итгэж байна..."

Гэв гэнэтхэн шиврээ бороо орж эхлэн, машины цонхоор түүний бүлээн дуслууд нүүрэн дээр минь зөөлөн дусалж, машины шил арчигч байсхийгээд л дуугарах нь сонсогдоход яагаад ч юм өмнө нь энэ машинаас уйлаад бууж байсан үе минь санаанд орлоо.

Гэхдээ тэр үеэс ялгаатай зүйл нь гэвэл би яг одоо маш их жаргалтай байна.Түүнийхээ хажууд тайван бас маш тав тухтай байгаа болохоор.

Борооны анхилам чийг хамар сэтлэх шахам үнэртэж, төд удалгүй сэрүүн салхи биеэр сийгэхэд Хисыний санаа нь зовсон бололтой цонхоо бушуухан хаалаа.

"Чамайг дааруулчих шахлаа.Би хурдхан халуун паараа асаачихъя."

Нүүр минь яагаад ч юм түүнийг амьсгал авч гаргах тутамд халуу дүүгэж улайх бөгөөд би хэсэг тээнэгэлзэн түүн рүү хальт харахад түүний зүүн гар үрүүлээ жолоодож, тохой нь цонхны хүрээн дээр, баруун гар нь гуятай минь ойролцоо араан дээр байрласан байх ба гарных нь судаснууд товойж харагдах нь түүнийг үнэхээр халуухан харагдуулна.

KEEP IT SECRET | LEE HEESEUNG |Where stories live. Discover now