Хэсэг 34: Араар тавилт?

241 49 49
                                    

Анхааруулга: ️Сэтгэлээ барьж, өгзөгөө чангалан уншина уу.

------------✧♡✧-------------

Өглөөний 7:55 болохыг хүлээн хий дэмий тааз ширтэж, хөнжлөөрөө хамраа хаан хэвтэх би хажуу тийш 11 цаг хүртэл ямар ч хичээлгүй учир нам бөх гэгч нь унтах Кэтигийн зүг харлаа.

Хэдий бид хоёр тус тусын өрөөтэй ч өчигдөр шөнө ямар ч шалтгаангүй Кэти зочны өрөөнд хамт унтахыг хүссэн учир энэхүү буйдан дээр эсрэг талдаа харан унтаж буй нь энэ.

Би эргэн тойрноо харсаар өрөө нэг л гэгээ муутай байсан учир ширээний чийдэнгээ асаадаг хэрэг үү гэж бодоод орны хажууд байсан лонхтой усыг удаанаар балгасаар ууж дуусган, цагаа харахад 7:55 болчихсон зүрх минь цээжнээсээ гарах нь уу гэлтэй түргэн түргэн цохилно.

Өнөөдөр яагаад бусад өдрүүдээсээ илүү догдлоод байдаг бил ээ? Өдөр болгон л ижил дуудлага хийдэг мөртлөө энэ өдөр нэг л онцгой юм шиг санагдаад байх юм.

Түүнийг залгахыг хүлээсээр хэдэн минут өнгөрч, өвдөг минь чичрэн, яагаад ч юм сандарсандаа би уруулаа хазан суулаа.

7:57

Гурван минутын дараа Солонгост шөнө дунд болж Хисыний 22 насны төрсөн өдөр албан ёсоор эхлэх нь.

Тэр надтай ярихаа мартаад унтчихсан юм байх даа? Үгүй ээ, тэр мартах учиргүй.

Хэдэн минут өнгөрөхөд ямар ч дуудлага үгүй бүх зүйл үүрд мөнх мэт санагдан, 8 цаг өнгөрөхөд гэнэтийн байдлаар хэн нэгнээс зурвас ирж, нээн шалгавал Шиүгээс янз бүрийн зураг бичлэгүүд ар араасаа цувран ирэх нь тэр.

Өглөө эрт илүү хийх зүйл байгаагүй учир тэр бичлэгүүдийг нь тухтай суун үзье гэж шийдээд эхний бичлэгийг нээн харвал гялалзах гэрэл, утаа манан, хаа сайгүй бүлэг хүмүүс бөөгнөрөн чанга дуу хөгжимд наргиж цэнгэх нь харагдав.

Хисын өнөөдөр үдэшлэг зохион байгуулсан юм байх даа!? Би маргааш л хийх байх гэж бодсон юмсан.

Би Хисыний үдэшлэг мөн эсэхийг шалгахын тулд Жэйк, Бомгю, болон ахынхаа илгээсэн зураг бичлэгүүдийг хартал нэг газарт уригдсан байх хэдий ч алинаас нь ч Хисынийг олж харсангүй.

Товлосон цагаас хойш 10 минут аль хэдийн өнгөрсөн байхад нэг ч дуудлага ирээгүйн шалтгааныг олж чадахгүй санаа зовсондоо Хисын рүү залгахад санасан ёсоор хэн ч хариу үл өглөө.

"Хисын, чи яг юу хийгээд байгаа юм бэ?"

Би амандаа тэсгэлгүй ийнхүү шивнэсээр Шиү рүү залгахаар шийдэн ногоон товчлуурыг дарахад утасны цаанаас гэнэтхэн,

KEEP IT SECRET | LEE HEESEUNG |Where stories live. Discover now