Хэсэг 18: Пицца

257 42 29
                                    

------------✧♡✧-------------

"Новш гэж."

Би тэшүүртэйгээ мөсөн дээр зогсохдоо талбайн захад байх нэгэн рүү цочирдсон байдалтай ширтэх ба Хисыний хариу үйлдэл ч мөн надтай ижил байлаа.

"Тэр одоо энд юу хийж байгаа юм бол?"
Түүний нүднээс сандрах нь илт харагдах бөгөөд талбайд байх бүх хүмүүсийн анхаарал тэр нэгэн дээр туссаар "Тэр Пак Сонхүн мөн үү? Олон улсын уран гулгагч биз дээ?" гэсээр шивнэлдэцгээнэ.

Тэр үнэхээр ах маань мөн байна..Биднийг дагаж байсан юм байх даа? Яаж тийм байж болох юм?

Гэхдээ тэр ганцаараа байсангүй.Араас нь өндөр нарийн, туранхай биетэй, бор үсээ намируулсан бор нүдтэй үзэсгэлэнтэй охин түүнийг даган мөсөн дээр гарч ирэхэд нүд минь түүнээс огт салсангүй дагасаар байв.

Тэд яагаад ийм дотно харагдаад байнаа? Ах маань надаас найз охинтой гэдгээ нууж байсан юм байх даа?

Эсвэл Хисын бид хоёрыг эвгүй байдалд оруулахын тулд санаатай худлаа жүжиглээд байгаа юм бол уу?

Би хурдхан шиг толгойгоо сэгсрэн "Мэдэхгүй нь ээ!" гэсээр өөртэйгөө ярин байрандаа гацан зогсох бол Хисын гэнэтхэн гарнаас минь атгаад "Бид эндээс холдох хэрэгтэй." гээд талбайгаас гарахаар шийдлээ.

"Бид тэдэнд харагдаж болохгүй."

Тэд гэнээ? Түүнийг таньдаг юм байх даа?

"Тэр эмэгтэйг таньдаг юм уу?"

Би талбайгаас гарч байхдаа ийнхүү хөмсгөө зангидан асуувал Хисын "Эмэгтэй? Аан, тэр бол Ёжүн.Сонхүнтай хамт коллежид сурдаг юм." хэмээн тайлбарлаж өгөв.

Би түүнийг даган хамтдаа талбайн хашлагыг даваад сандал дээр суун, тэшүүрээ хурдхан шиг тайлж эхлэх аж.

"Тэр Жэй-н төрсөн өдрийн үдэшлэг дээр түүнийг ганц шөнийн охин гэж яриагүй бил үү?

"Тийм ээ, чи бид хоёр л худлаа ярьдаггүй бололтой."

"Бид амьдралдаа хангалттай их худал үг хэлдэг шүү дээ."

"Бид энэ талаар хэнд ч хэлээд хэрэггүй байх.Тэр бас л зугаацаж яваа биз."

Намайг пүүзээ өмсөж дууссаны дараа тэр босоход минь туслан гарнаас минь татаад "Алив, ахад чинь харагдахаас өмнө хурдан гарцгаая." гээд тэдэнд харагдахгүйн тулд талбайн хашлага доогуур тонгойсоор үүд рүү алхах бол эргэн тойрны хүмүүс бидэн рүү жигтэй харцаар ширтэцгээнэ.

KEEP IT SECRET | LEE HEESEUNG |Where stories live. Discover now