Хэсэг 22: Эвлэрэл

238 41 33
                                    

------------✧♡✧-------------

Сэтгэл санаа минь урьдынхаасаа илүү доройтсоор, Жонвоны гэр хүртэлх замыг сонголгүй, автобусны буудал руу алхлаа.Мэдээж би түүнтэй ярилцаж, ойлголцохыг хүссэн ч түүнээс өмнө өөрийгөө бага ч гэсэн тайвшруулж, бодол санаагаа цэгцэлсэн нь дээр бололтой.

Хүн рүү ч эгц харж чадахааргүй болтлоо гүн хямралд орчихсон юм шиг мэдрэмж минь огт салах шинжгүй.Яагаад гэдгийг мэдэхгүй ч өнөөдөр амьдралын минь хамгийн гунигтай бас өөрийгөө өрөвдмөөр өдөр мэт санагдана.

Сүүлийн хэдэн жилүүдэд миний төрсөн өдрүүд үнэхээр хөгжилтэй өнгөрдөг байсан.Зөвхөн түүнтэй л байхад.Хэзээ ч жинхэнэ үдэшлэг зохиож байгаагүй ч тэр өдөр зөвхөн Жонвон бид хоёрт л зориулагдсан мэт.Тэр үргэлж л хөөрхөн үйл ажиллагаанууд зохиож, намайг хөгжөөдөг.

Тэгтэл одоо би юу хийж байна? Төрсөн өдөр минь байхад ганцаараа далайн эргээр алхаад л.Тэр надад уурласан нь мэдээж миний буруу.Би л өөрийнхөө зүрхийг шархлуулж, харин хэргийн гол эзэн маань шинэ найз охиноо бодон суусаар.Бурхан минь, энэ өдрийг л хурдан дуусгаад намайг Америк руу бушуухан явуулаад өгөөч...

Өнөөдрөөс дажгүй гэж өөлөх ганц зүйл нь нартай, цэлмэг өдөр байна..

Энд тэнд шинэхэн хосууд болон гэр бүлүүд халуун наранд биеэ шарахаар ням гарагийн энэ үед ирсэн харагдаж, хүүхдүүд нь энэ тэнд хашхиралдан, тоглоцгооно.

Үс минь далайн давалгаанаас үүсэх салхинд хийсэж, нуурын эрэгт дөхөх тусам салхи улам л ихсэх аж.Ямар их амар амгалан вэ...

Пүүзээ тайлан, далайн эргээр алхахдаа усны дусал бүрийг мэдэрч, зах хязгааргүй далайг тольдон харахдаа тэнгэр лүү нэг ширтэчхээд инээмсэглэн зогстол нэгэн хүн мөрийг минь товшиж, би цочин эргэж харлаа.

"Хэйй, Хё!"

Тэр далайн эрэг дагуу агаарлан гүйж байсан бололтой.Хамрынх нь үзүүрт хэсэг хэсэг дусал хөлс бурзайн харагдана.Саравчтай малгай, цагаан бикини өмссөн нь түүний ямар ч өө сэвгүй байдлыг тодхон харуулах аж.

"Өнөөдөр төрсөн өдөр чинь биз дээ?"

"Аан..тийм ээ."

Гэрээсээ гарахдаа далайн эргээр алхъя гэж ерөөсөө бодоогүй байсан учраас хувцсаа ч солихгүй энд ирчихсэн тул би хий дэмий л түүний өмнө сэгсийсэн үсээ мэдэгдэлгүй янзлан зогсов.

Тэр магадгүй төрсөн өдрөөрөө ийм гунигтай байдаг азгүй нэгнийг анх удаа л харж байгаа байх.

KEEP IT SECRET | LEE HEESEUNG |Where stories live. Discover now