Хэсэг 37: Худалч

256 46 41
                                    

------------✧♡✧-------------

Бурхан минь, толгой минь яг хагарах нь.Энэ бүхэн үдэшлэг дээр уусан архитай л холбоотой бололтой..

"Хоёулаа үдэшлэг рүүгээ буцаж очиж болох уу? Миний бие нэг л эвгүй байгаад байна.."

Би өөрийгөө ичгэвтэр байдлаасаа авч гарахын тулд ийнхүү хэлэхэд тэр хариу инээмсэглээд, "Мэдээж, би чамайг гэрт чинь хүргээд өгч болно шүү." гэхэд нь би эелдэгээр татгалзлаа.

"Надад ганц л балга ус хэрэгтэй байна."

Биднийг буцаж үдэшлэг рүү очиход бүх зүйлс яг л хэвээрээ, Кэти Ребекка хоёр намайг хайсан шинжтэй зогсоно.

"За, юу болсон?"

Кэтиг надаас ийнхүү асуухад би хариу хэсэг эргэлзсэнээ, "Бид салчихсан." гэхэд тэр ууж байсан коктейлдоо хахан, "Юу вэ!? Нээрээ юу? Би чамайг үүнийг тэснэ гэж ерөөсөө бодсонгүй.."  гэлээ.

"Би түүнд түр завсарлага авъя гээд хэлчихсэн юм."

"Тэгээд чиний дараагийн онилсон залуу чинь Конрад Миллер байх нь ээ?"

Ребекка миний ард зогсох буржгар үстэй залуу руу муухай харцаар ширтэн ийнхүү хэлэхэд тэр гайхан надаас, "Тэр чинь юу гэсэн үг юм?" хэмээн асуув.

"Үгүй ээ, охид оо.Тэр зүгээр л намайг далайн эрэг дээр сууж байхад хажуугаар зөрж өнгөрсөн юм.Тэгэхдээ надад алчуур олоход тусалсан."

Бекка миний хэлэхийг сонсоод инээд алдан, "Мэдээж л дээ." гэхэд би хариу түүн рүү муухай ширтсээр Кэтид хандаж, "Кэти, миний бие сайнгүй байна.Тийм болохоор одоо гэр лүүгээ явлаа шүү." гэсэнд тэр санаа зовон, "Тэгвэл хамтдаа харьцгаах уу?" хэмээн асуухад би хариу татгалзан,

"Үгүй дээ, хэрэггүй.Би ганцаараа явчихна.Чи харин хөгжилдөж байгаад ирээрэй." гээд Конрад руу эргэж харан, алчуурыг нь гарт нь атгуулаад, "Бас алчуур өгсөнд баярлалаа." гэсэнд тэр хариу инээмсэглээд, "Зүгээр дээ, хөөрхөн хадагтай нарт туслахад хэзээд бэлэн.Харин чи надад дугаараа өгч болох уу? Чамайг залгасан үед чинь би усан дээгүүр гулгах хичээл зааж өгч болох юм." гэлээ.

Би явах гэж байснаа ахин эргэж харан түүний утсыг аваад танихгүй хэдэн өөр өөр оронтой тоо бичээд өгчхөв.

"За, энэ.Миний дугаар."

"Баярлалаа, дараа нь уулзацгаая!"

Намайг үдэшлэгээс явах сүүлийн хэдэн минутад тэд над руу гараа далласаар үлдлээ..

KEEP IT SECRET | LEE HEESEUNG |Where stories live. Discover now