Хэсэг 09: Маргааш өглөө

237 40 26
                                    

------------✧♡✧-------------


Сэрүүлгийн чичрэх чимээнээр гүн нойрноосоо сэрж байна гэж бодон, нүдээ нээтэл сэрүүлэг маань биш байв.

Зүүд байсан байх нь.Би ингэхэд ням гараг бүр сэрүүлгээ унтраачихдаг шүү дээ.

Би хэсэг зүүрмэглэсээр суниан, эцэст нь нэг юм орноосоо босвол пүүз болон том хүрэмтэй унтаж байснаа сая л гэнэтхэн анзааран, таг хөшиж орхилоо.Бас энэ бүгд миний хувцас биш байна.

Юу вэ!? Өчигдөр шөнө яг юу болсон билээ? Шиүтэй ярьж байснаасаа хойш юу ч санахгүй байна.

Хамаг бие минь аль хэдийн нас маань явчихсан уу гэлтэй үе мөч маань салганаад, толгой хүртэл өвдөөд байна! Бурхан минь..архиа хэтрүүлчихсэн байж таарах нь!

Хурдхан шиг угаалгын өрөө орохоор өрөөнөөсөө гарах замдаа толинд өөрийгөө хартал байрандаа хэсэг зогсон, балмагдаж орхив.

Өө, ҮГҮЙ ээ..будгаа арилгалгүй унтчихсан учраас үнэхээр аймшигтай харагдаж байна.Сормуусны будаг маань урсаад, бас уруулын будаг маань хүртэл..

Гэхдээ би яаж гэртээ ирсэн юм бол?

Би гэнэтхэн өмсөж байсан том хүрмээ анзаараад бушуухан шиг товчийг нь тайлах гэтэл энгэр дээр нь "LH" гэсэн бичгийг харан, мөн доор нь байх сургуулийнхаа хөлбөмбөгийн багийн нэр хатгаатай байхыг харлаа.

ЯМАР НОВШ НЬ ВЭ!?

Хурдхан шиг товчоо тайлж эхэлсэн ч дараа нь зөвхөн хөхний даруулгатай байгаагаа хараад зүгээр л хөшиж орхив..

Хараал ид..

Өчигдөр шөнө яг юу болчихсон юм бэ!? Ахаас асуух хэрэгтэй юу? Үгүй ээ..энэ магадгүй хамгийн муу санаа байх.Тэр намайг яаж алахаа аль хэдийн төлөвлөчихсөн байгаа гэдэгт нь итгэлтэй байна.Тиймээс түүнээс зайгаа барьсан нь дээр байх.

Надад одоохондоо Шиүгийн дугаар байхгүй..Жэйк рүү залгаж болох юм бол уу? Хисын рүү залгаснаас л дээр юм шиг байна.

Гэхдээ би түүнтэй ярихаасаа өмнө энэ жигшмээр мэдрэмжээсээ салахын тулд усанд орсон нь дээр байх.

__

Би үл ялиг чийгтэй үсээ сэнсээр хатаах зуураа Жэйкийн дугаарыг хайж олгон залгав.

Жэйк:
"Хёна?"

Хёна:
"Өглөөний мэнд! Надтай ярих хэдэн минут байна уу?"

Жэйк:
"Мэдээж! Би 5 минутын дараа бэлтгэл рүүгээ явах ёстой.Гэхдээ чи юу ярих гэсэн юм?"

KEEP IT SECRET | LEE HEESEUNG |Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ