Хэсэг 36: Баяртай гэж хэлье..

169 47 19
                                    

------------✧♡✧-------------

Далайн давалгаанаас үүсэх зөөлөн салхинд эрэг дагуу алхах би эцэст нь түүний дуудлагыг  аваад, дууг нь чанга яригч дээр тавин, утасныхаа ард түүнийг  юу гэж хэлэхээ мэдэхгүй сууж байгааг нь мэдэрсээр, түрүүлж ярихыг нь хүлээхэд удалгүй, "Хөөе." гэх нь сонсогдов.

Гэсэн ч би хариу үл дуугаран, нойтон элс дээр далайн эрэг лүү харан сууж, зөөлөн урсаж ирэх давалгаа даашинзыг минь норгохыг ч тоосонгүй, түүнийг дахин ямар нэгэн үг хэлэхийг хүлээсээр, хуруугаараа элс малтаж эхлэхэд,

"Намайг сонсож байгааг чинь би мэдэж байна аа.Далайн давалгаа сонсогдож байхыг бодоход далайн эргээр алхаж байгаа байх нь ээ? Ямар нэгэн зүйл болоо юу?" гэж тэр тайвнаар хэлэх бол би хариу урьдын адил юу ч дуугарсангүй.

"Тийм ээ, чи надад уурлах эрхтэй.Чамайг утсаа авахад би ямар их тайвширсан гээч.Би ямар новшийн зан гаргаснаа мэдэж байна аа.Хё, би чам руу залгана гэж амласан боловч...маш их согтчихсон байж.Би хаана байгаагаа ч санахгүй байна.Чи надад ямар муухай мэдрэмж төрж байгааг төсөөлдөг ч болоосой.."

Тэр ярихаа түр зогсоогоод толгойгоо сэгсрэн аяархан инээхэд дотор минь нэг л сонин болоод явчхав.Тэр ингэж аашлах ёстой гэж үү?

"Хёна, би чамайгаа ямар их санаж байна гээч.Сүүлийн үед видео дуудлагаар холбогдож амжаагүй үеүд их гарлаа.Ер нь энэ талаар ямар нэгэн зүйл ярилцаж, өөрчлөх ёстой гэж чи бодохгүй байна уу?"

Түүнийг ийнхүү хэлээд дахин инээхэд нь яагаад ч юм түүнийг гэх сэтгэл минь хөрөх шиг болж, хөмхийгөө тас зуугаад түүний өчигдөр шөнө хийсэн үйлдлийг цухуйлгахгүй хэсэг хугацаанд чимээгүй түүнийг ажиглахаар шийдлээ.

Тэр надад тэр хүүхнийхээ талаар хэлэхгүй нь бололтой..Хэрвээ би тэр дүр зургийг өөрийн нүдээр үзээгүйсэн бол насан туршдаа түүнд хууртагдаж амьдрах байж..

"Хё, ямар нэгэн зүйл хэлээч дээ.Хоолойг чинь сонсмоор байна."

"..........."

"Гуйя.."

Би элсэн дээр суусан хэвээр хөлөө тэврээд, "Та яг юу сонсмоор байгаа юм? Таныг тийм зүйл хийсэнд үнэхээр итгэж чадахгүй нь.." гэж аль болох тайван байдалтай хэлэхийг хичээсэн боловч аль хэдийн хацраар минь даган нулимс урсаж байсныг нуух юун..

"Чи уйлаад байгаа юм уу?"

Хисын утасны цаанаас гайхсан байдалтай, сандран, "Хёна, яагаад уйлаад байгаа юм бэ?" гэхэд би дахин өөрийгөө барьж дийлсэнгүй, "Би яагаад уйлаад байгаа юм бэ гэж үү? Шалтгааныг өөрөөсөө л асуу." гээд ахин дуугаа хураалаа.

KEEP IT SECRET | LEE HEESEUNG |Where stories live. Discover now