Хэсэг 41: Халуухан зүүд

220 44 25
                                    

------------✧♡✧-------------

Түргэн хоолны газрын дэргэд зогсоод оройн хоолоо захиалан суухад сансрын төв рүү орох төлбөрөө Хисын төлчихсөн учраас хоолны мөнгийг би төлөхөөр шийдэж, түүнийг эсэргүүцсэн ч аль хэдийн картаа уншуулан хожлыг гартаа атгав.

"Би чамайг болзоонд урьсан болохоор бүх зардлыг өөрөө төлөх ёстой шүү дээ."

Түүнийг ийнхүү гомдоллоход би хариу нүдээ эргэлдүүлсээр, "Алив ээ, бид хоёр хоёулаа ялгаагүй л өлсөж байхад хэн нь төлөх нь хамаагүй биз дээ.Та заавал бүгдийг нь төлөх албагүй шдээ." гэж хэлэн, хоол ч удалгүй бэлэн болж, ууттайг нь аваад, машинд орж ирэн суухад Хисын тэр даруй бүгдийг нь задлан машины шалан дээр хэдэн ширхэг шарсан төмс асгаж орхилоо.

"Гэхдээ таныг машиныг маань бохирдуулчихвал цэвэрлэхэд тань саад хийхгүй шүү."

Түүнийг шарсан төмсөө түүж байхад нь ингэж хэлэн инээгээд, үргэлжлүүлж, "Машинаа нэг газар тавиад эндээ идэцгээе.Гадаа хүйтэн байгаа болохоор." гэсэнд тэр хариу инээмсэглэн толгой дохиод, машинаа нэгэн эзгүй зогсоол дээр тавьж, тухтай байхын тулд сандлаа хойш налуулан, хөлөө тэнийлгэн суув.

Өнөөдөр өдрийн хоолондоо зөвхөн овьёос л идсэн учраас маш их өлсөж байна шүү.Бургерээ ч амтархан иднэ дээ!

"Юу вэ? Та хэзээ талыг нь идээд дуусгачихав аа?"

Би хагас болсон түүний бургерийг гайхан хараад өөрийнхөөгөө хазаж эхэлсэнд Хисын инээсээр, "Би чамд өлсөөд үхэх нь гэж хэлсэн шүү дээ." гээд ундаагаа балгаж, гэнэтхэн бодолд минь хэзээ ч хийж үзээгүй гэдэг тоглоом санаанд орон, инээдтэй санагдаад, "Та өмнө нь хэт их инээснээсээ болоод өмдөндөө шээж байсан уу?" гэж асуутал тэр над руу тоглоод байна уу? гэсэн харцаар ширтсэнээ, "Мэдээж үгүй." гэлээ.

"Худалч."

"Бахх, жигшмээр юм.Яагаад би худлаа ярина гэж?"

Түүнийг ийнхүү жигшсэн өнгө аястай ярьсанд би бухимдан нүдээ эргэлдүүлээд, "За, яахав.Дараагийн асуулт.Би аймшгийн кино үзчихээд хэзээ ч орой нь гэрлээ асаалттай унтаж байгаагүй." гэхэд тэр инээсээр, "Ямар гээчийн асуултууд асуугаад байгаа юм бэ?"

"Зүгээр л хариул!"

Түүнийг хариулахын оронд колагаа балгасанд би инээвхийлэн, "Мэдээд байсан юм! Та үнэхээр аймхай.", "Би хэзээ ч найзынхаа дүүд сайн болж байгаагүй." гээд үргэлжлүүлэн шууд дараагийнхаа асуултыг тавихад тэр залхсан байдалтай ундаагаа дахин балгаж, түүнийг тайван бургерээ идэхийг хүсэж байгааг нь мэдэж байгаа ч цааш асуулт асуумаар байлаа.

KEEP IT SECRET | LEE HEESEUNG |Where stories live. Discover now