Хэсэг 12: Далайн эрэг, усан сан

259 39 28
                                    

------------✧♡✧-------------

"Хөөх, чи ч үнэхээр гоё хоолойтой юмаа."

Түүнийг магтсанд нүүр минь жаахан улайх шиг болон, чихэвчээ хурдхан шиг цүнх рүүгээ хийгээд "Уг нь хэн ч сонсох ёсгүй байсан юм." гэсээр далай руу ширтэн суутал тэр элсэн дээр хэвтэх таблетийг минь аван, тоосыг нь арчаад "Чи энд юу хийж байгаа юм?" хэмээн асуулаа.

"Аа..үнэндээ зураг зурахыг хүссэн боловч одоохондоо ямар ч санаа алга даа.Онгод минь нисчихсэн бололтой."

"Би хажууд чинь сууж болно биз дээ?"

"Мэдээж."

"Чи сар зурж чадах уу?"

Тэр сар луу ширтсээр ийнхүү асуусан боловч би толгой сэгсрэн "Үгүй ээ..би байгалийн зураг зурахаас илүүтэй хүмүүсийг зурах дуртай." гэхэд тэр над руу ойртож суугаад хөгжилтэй царай гарган "Тэгвэл чи намайг зурж болно шдээ?" гэсээр намайг инээлгэлээ.

Би таблетаа өвөр дээрээ тавин "Магадгүй нэг өдөр саналыг чинь хүлээж авч болох л юм." гээд үргэлжлүүлэн "Ингэхэд та энд юу хийж байгаа юм?" хэмээн түүнийг яагаад далайн эрэг дээр явж байсныг нь мэдэхийг хүсэн асуухад тэр салхинд гараараа үсээ хойш хийн янзлангаа,

"Яг үнэндээ чамайг далайн эргээр алхах үед сэтгэл тайвширдаг гэсэн болохоор сэтгэл тавгүй үедээ үргэлж далайн эргээр алхдаг болчихсон."

"Тэгэхээр..өнөөдөр таагүй өдөр байжээ?"

"Ахх, сайн мэдэхгүй байнаа.Өнөөдөр бэлтгэл үнэхээр явцгүй байсан.Би сайн ахлагч эсэхээ ч мэдэхгүй, хэцүү байна."

"Таныг лав Сонхүнээс зуун хувь илүү гэдгийг хэлчихье!"

"Итгэлтэй байна уу? Сонхүн ч яахав, хүн болгонд хэтэрхий их шаардлага тавиад, хатуу муу үг хэлчихдэг нь үнэн л дээ."

"Яг тийм! Гэхдээ түүнд өөр сайн зан чанар байж болох...үгүй ээ, өдий хүртэл би түүний сайхан ааштай байгааг нэг ч харж үзээгүй юм байна."

"Аа, нээрээ өнөөдөр бэлтгэлийн үеэр тань шуугиан тарьсанд уучлаарай.Сонхүнийг найзаа зодохоор тийм том хэрэг болно гэж бодоогүй."

"Тэр яасан гэнээ!?"

Хисын гэнэт цочин над руу харснаа "Хөөх, би ч их юмнаас хоцорсон бололтой.Түрүүлээд явчихсан болохоор мэдээгүй юм байна.Юу болсон юм?" гэхэд би итгэлгүйхэн түүн рүү харав.

Залуус түүнд аль хэдийн хэлчихсэн байх гэж бодсон юмсан.

"Тийм ээ, би холоос ах Жэйкийг цохиж байгааг хараад гүйж очсон юм."

KEEP IT SECRET | LEE HEESEUNG |Where stories live. Discover now