Хэсэг 27: Бин

200 48 27
                                    

------------✧♡✧-------------

Хамаг бие минь чичирсээр, хар дарсан зүүднээсээ арай гэж сэрэн нүдээ нээвэл өрөөний онгорхой цонхоор бороон асгарах чимээ болон, чийгний үнэр хамар сэтлэх шахам үнэртэж, өнөөх айдас хүйдсээсээ салан, хаана байгаагаа гэнэт саналаа.

Хисыний өрөөнд өчигдөр шөнө унтсан яг тэр байрлалаараа хэвтэж байх ба эргэж харвал түүний үс сэгсийчихсэн салхинд зөөлнөөр сэвэлзсээр, нам гүм унтах аж.

Унтаж байхдаа хүртэл ийм царайлаг харагддаг хүнийг өмнө нь харж байгаагүй юм байна.

Цонхоор орж ирэх сэрүүн салхи өрөөг хөргөж, тэр даарсан бололтой намайг чанга тэвэрсэн хэвээр, хүзүүн дээр минь амьсгалах нь ямар таатай санагдаж байна гээч.

Одоо л тайвширч байна..Түүнтэй байхад байгаль дэлхий хүртэл бидний төлөө өнгөө өөрчилж байх шиг.Хадан хавцлаас унаж байна гэж зүүдлэхийг би үнэхээр их үзэн яддаг боловч сэрээд мэдэрсэн зүйл минь ёроолгүй гүнээс татах мэт л боллоо..

Ханан дээрх цагийн зүү 4:10-ыг зааж, хорин минутын дараа босох хэрэгтэйгээ ойлгоод, түүнийг сэрээчихгүйг хичээсээр арай гэж тэврээс нь салан, орноос бууж, хаалгаар гаран гал тогоо руу ус уухаар ороход түүний гал тогоонд илүү дутуу шүүгээнүүд байгаагүй учир ус уух аягаа төвөггүйхэн олж, лонхтой усыг хараад, аягандаа хийн шимэн зогсов.

Хөөх, усыг хэзээ ингэж амталж уулаа? Яагаад ч юм уулын цэнгэг, мөстэй рашаанаас гарч ирсэн мэт санагдаж байна.

Усаа ууж дуусчхаад, өлссөн мэдрэмжээ бага ч гэсэн даран, угаалгийн өрөө лүү явах замдаа Хисынийг унтаж байгаа эсэхийг шалгахаар хаалгаар нь шагайхад түүний унтсан хэвээр байгааг хараад нүүрэнд минь инээмсэглэл тодорч, угаалгын өрөө лүү нь орохоор сэмээрхэн алхан, дотогш орохдоо хаалгаа зөөлнөөр хаав.

Өчигдөр шөнө сормуусны будгаа арилгахгүй хоносноос болж нүдийг минь тойроод хар тойрог үүсч, өөрийнхөө энэ байдлыг толины тусгалд хараад золтой л тэнгэрт хальчихсангүй.

Яаж нүүрнийхээ будгаа арилгахаа мэдэхгүй эргэлзэн зогсоод, түүний угаалгын өрөөний шүүгээг нээж үзэхээр шийдэн гар сунгалаа.

"Хисын нүүрний будаг арилгах салфеткатай байна гэж байх уу?"

Шүүгээний нэг хаалгийг татан нээгээд үзтэл сахлын машин, тос, шүдний утас тэгээд бүр нүүрний будаг арилгах салфетка!!

KEEP IT SECRET | LEE HEESEUNG |Where stories live. Discover now