Хэсэг 24: Жигшил

215 48 41
                                    

------------✧♡✧-------------

"Хөөе, та хоёр юу хийгээд байгаа юм!?"

Сонхүний чангаар хашхирах чимээ байшин даяар цуурайтахад сая л Хисыний дулаахан, ханагар цээжинд наалдаж, хайрын тамгаа дахин тамгалуулах гэж байсан би бушуухан шиг түүнээс холдов.

Түүнээс авах анхны бөгөөд сүүлчийн үнсэлтээ Сонхүнээс болоод л алдчихлаа..

Тэр найз охинтойгоо хөтлөлцсөөр бидэн дээр ирэн, тортой хоолоо ширээн дээр тавьчхаад, бидний зүг хариулт нэхсэн харцаар ширтсэнд Хисын "Чи ямар утгаар асуугаад байгаа юм? Төрсөн өдрийнх нь бэлгийг л түүнд өгч байна шүү дээ." хэмээн хүйтэн хөндий, ууртай өнгөөр хариулав.

Би л ганцаараа Сонхүнийг үзэн ядаж байгаа нь биш бололтой.Бидний аль алиных нь хувьд саяны үнсэлт хамгийн нандин мөч байсан нь гарцаагүй.

Хөмсгөө зангидсаар бидэн рүү ширтэх Сонхүн бах нь ханасан аятай хөхөртөл инээгээд "Хисын, чи хэзээ түүнд бэлэг өгөхөөр харилцаатай болчихсон юм бэ?" гэхэд түүний дэргэд зогсох шаргал үстэй найз эмэгтэй гарыг нь хүчтэй нудран "Аливээ, Сонхүн аа.Хөөрхөн л байна шүү дээ.Хоёр хүний дунд илүү зүйл ярьж, төвөг удах хэрэггүй, ойлгож байна уу?" гэчхээд цамцаа тайлан, ус руу шууд гүйгээд орчихсон нь миний анхаарлыг ихээхэн татах шиг боллоо.

Гайхалтай, гадаад үзэмж нэгт байдаг ахын маань хувьд энэ эмэгтэй түүний шаардлагийг хангалттай хангахаар юм байна.

Биеийн галбир, нүүр царай гээд л өөлөх зүйл ганц ч үгүй ч дотно талыг нь яаж мэдэх билээ.

"Сайн уу! Би бол ахын чинь найз бүсгүй Ёжүн."

Түүний над руу харан, гараа сунгаад зөөлнөөр инээмсэглэх эелдэг байдал нь яагаад ч юм бодлыг минь өөрчлөх шиг болон, би хариу гарыг нь атгаад "Хёна." хэмээн эелдэгээр хариуллаа.

"Өнөөдөр чиний төрсөн өдөр гэсэн байх аа?"

"Аа..тийм ээ."

"Вуаа, төрсөн өдрийн мэнд хүргэе! Эгч нь дараа нь бэлэгтэй ирнэ ээ.Тийм болохоор битгий гомдоорой."

Ахын маань сонгосон энэ эмэгтэй түүний эсрэг тууль ч байж мэдэх юм.Тэр сэтгэлийг минь үнэхээр хормын дотор өөрчилж чадаж байна.

Гэхдээ эмэгтэйн цаана Хисын усан дотроо, довон дээр суусан хэвээр бидний ярихыг ажиглан сууж буй нь нүдэнд минь бусдаас илүү тод үзэгдэн, миний нүд зөвхөн түүнийг харахаар шийдчихсэн бололтой.

KEEP IT SECRET | LEE HEESEUNG |Where stories live. Discover now