Хэсэг 30: Сэтгэл ханамж

235 45 37
                                    

------------✧♡✧-------------

Нэг долоо хоногийн дараа:

[ХИСЫН]

"Жэйк, надад ч бас шар айраг аваад ирээч!"

Байшингийн ардах цэцэрлэгээс Бомгю ийнхүү чанга дуугаар хөргөгчнөөс шар айраг авахаар явсан найздаа хандан хэлэхэд мах шаран зогсох Сонхүн, "Ямар ч хамаагүй гарт угалчихаар юм алга уу? Энэ новшийн хараал идсэн махыг чинь шарах гэсээр байгаад өөрөө түлэгдэж үхэх нь!" гэсээр гомдоллон зогсов.

Энэ үед Жэй нүдээ эргэлдүүлсээр, түүнийг түлхэн холдуулж, "Ганц мах ч олигтой шарж чадахгүй юм байж бас охидыг гүйлгэдэг гээд байгаа юм шүү.Мулгуу амьтан." гэсээр хэдхэн секундын дотор өнөөх махнуудыг бүгдийг нь эргүүлэн, шарж дуусгаад, хавчуур гэх мэт хэрэг болсон зүйлсээ хураан, ширээний ард ирэн суухад Жэйк ч мөн шилтэй шар айрагнуудаа ширээний голд өрөн тавив.

"Ингэхэд би Минжи, Юнжин хоёрыг өөр хэдэн охидуудтай нь хамт дуудчихсан шүү."

"Юу гэнэ ээ? Яагаад надаас юу ч асуухгүй тэднийг дураараа дуудаж байгаа юм? Өнөөдөр зүгээр ууж амаръя гэж бодсон юмсан.."

Бурхан минь, инээд хүрчихлээ.Бомгюд өнөөдөр юу тохиолдоо вэ? Тэр анх удаа л эмэгтэй хүнээс татгалзаж байна.

Жэйк ажлаа хийж дуусгачхаад өрсөн шар айрагнуудаас нэгийг аван, балгаж "Аливээ залуу минь, чамайг Шиүтэй үхрийн мах идээд сууж байхад бид нар яах болж байна?" гэсээр инээсэнд Сонхүн их л эв хавгүй Бомгю руу ширтээд, "Гю, чамд Шиү таалагддаг биз дээ?" хэмээн асуув.

Гэнэтийн асуултад цочирдсон Бомгю ууж байсан архиндаа хахан, хэд хэд ханиагаад "Ямар хараал идсэн новшоо асуугаад байгаа юм!? Үгүй ээ..би лав Шиүгийн талаар илүү юм бодож байгаагүй.Тэр надад их сонин санагддаг.." гэсэнд Сонхүн үргэлжлүүлэн "Үгүй ээ, Бомгю.Түүний хачин байгаад биш.Зүгээр л чиний хүчтэй охидоос айдагт л байгаа юм." хэмээн хариу түүний шарыг малтах гэсэн янзтай өгүүллээ.

Би тэдний маргалдаанийг харахыг хүсээгүй тул шар айргаа балгасаар эсрэг тийш харан суухад хойноос минь, "Ингэхэд чиний хувьд дажгүй таалагддаг эмэгтэй байхгүй юу? Юнжин ямархуу байна?" гэж Жэйкийг асуусанд би түүн рүү нүднийхээ булангаар хараад, хариу хэлэлгүй чимээгүй суув.

Сонхүн "Жэйк, түүнээс битгий дэмий зүйл асуугаад бай."

Жэйк хариу хэнэггүйхэн инээж, мөрөө хавчин, "Яагаад Юнжин байж болохгүй гэж?" гэсэнд Сонхүн гүнзгий амьсгаа аваад, "Хисын, чиний худлаа эр хүн шиг аашлаад байгаа зан чинь надад ерөөсөө таалагдахгүй байна.Хорин нас гэдэг чинь дөнгөж зугаацаж эхлэх гал халуун үе.Чи ер нь хэнийгээ хүлээгээд суугаад байдаг юм? Эсвэл доодох чинь сулралтай болчихоо юу? Чиний хойноос насаараа гүйж яваа Юнжин гэх охиноо ядаж өвөртөө нэг оруулаад жаргалын дээдийг амсаад үзээч."

KEEP IT SECRET | LEE HEESEUNG |Where stories live. Discover now